мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2017-05-30

2016-10-13

Баруун, Зүүн тархины ялгаа ба гайхамшиг

Джил Болти Тейлор


АНУ-ын мэдрэлийн анатомич. 1959 онд Кентукки мужийн Луисвилл хотод төрсөн. 
Түүний ах нь шизофрени өвчтэй байсан бөгөөд тэрээр "хэвийн" ба "хэвийн бус" тархины ялгааг ойлгохыг хүсэж байсан гэдэг. Иймд тэрээр шизофрени болон сэтгэцийн бусад өвчтэй хүмүүсийн тархийг судлах болсон ба 1994-1997 онд NAMI (National Alliance on Mental Illness)-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 
1996 оны 12-р сарын 10-ны өдөр түүний тархины зүүн хэсэгт цус харвалт болж улмаар тархины хүнд хагалгаанд оржээ. Тэрээр бүрэн тэнхэрхийн тулд 8 жил зарцуулсан гэдэг. 2006 онд түүний "My Stroke of Insight, A Brain Scientist’s Personal Journey" ном гарсан. Энэхүү ном нь 30 гаруй улсын хэлээр орчуулагдан гарч бестселлер болсон юм. 
Түүний зүүн тархины үйл ажиллагаа алдагдах үеийн сэтгэцийн байдлыг тэрээр TED Talk -д ийн ярьсан байна.


2016-03-10

Сэтгэл судлалын судалгааны аргууд

Сэтгэл судлалын эмпирик судалгааны аргууд

                       

2016-03-07

Сэтгэл судлалын хөгжлийн түүхэн тойм

Сэтгэл судлалын үүсэл хөгжлийн түүхэн тойм


Эх сурвалж:  Одгэрэл.П. Сэтгэц судлалын түүх. –УБ., 2003
           Ярошевский.М.Г. История психологии. – Москва., 1976

Эртний ба дундад зууны үеийн
сэтгэл судлалын хөгжил

Эртний сэтгэгчид хүн хэдий оюун ухаанаар дээд зэргийн хөгжилтэй ч ертөнцийн болон байгалийн хуульд захирагддаг гэдгийг нээжээ.
МЭӨ олон мянган жилийн тэртээ Энэтхэг, Хятад, Египед, Грек зэрэг орнуудад орчин үеийн шинжлэх ухаантай төстэй онол урсгалууд гарч ирж байсан. Энэ үед бие махбодийг орхих чадвартай сэтгэлийн үхэшгүй мөнхийн тухай домог ноёрхож байсан.

Сэтгэл судлалын судлах зүйл, сэтгэцийн үзэгдлүүд

Сэтгэл судлалын судлах зүйл


“Психологи” гэдэг үг нь грекийн ψυχή буюу “псих” — сүнс, сэтгэл ба λόγος буюу “логос” — ухаан, шинжлэх ухаан гэсэн үгнээс гаралтай ба энэ үг нь 18-р зуунд Германы сэтгэл судлаач, философич, рациональ сэтгэл судлалын төлөөлөгч, чадварын сэтгэл судлалын онолыг үндэслэгч Христиан Вольфийн ажилд (зохиол бүтээлд) анх гарч ирсэн.


Псих гэдэг нь сэтгэл гэсэн утгатай үг бөгөөд энэ нь эртний Грекийн домгийн Психея бүсгүйн нэрнээс үүдэлтэй юм. Тэрээр жирийн хүн болон хорвоод мэндэлсэн боловч бурханы хүү Эротод дурлан олон саад бэрхшээлийг туулан дурлалдаа үнэнч байсных нь төлөө бурхад уяран түүнд мөнх амьдралыг бэлэглэсэн байдаг. Сэтгэлийн аугаа их чанар, зуурдын биеийн мөнхийн хүчийг эртний грекчууд энэхүү домгоороо билэгдэн илэрхийлдэг байсан учир өнөө үед сэтгэл судлалын шинжлэх ухааныг ийн нэрлэх болжээ.
Харин логос хэмээх нь үг гэсэн утгатай ба гэхдээ зүгээр үг бус харин тодорхой санааг илэрхийлсэн утгатай үг юм. Нөгөөтэйгүүр, үүнийг ойлголт хэмээн авч үзэж болох юм.