мультимедиа хэрэглэгдэхүүн
2017-05-30
2016-10-13
Баруун, Зүүн тархины ялгаа ба гайхамшиг
Джил Болти Тейлор
АНУ-ын мэдрэлийн анатомич. 1959 онд Кентукки мужийн Луисвилл хотод төрсөн.
Түүний ах нь шизофрени өвчтэй байсан бөгөөд тэрээр "хэвийн" ба "хэвийн бус" тархины ялгааг ойлгохыг хүсэж байсан гэдэг. Иймд тэрээр шизофрени болон сэтгэцийн бусад өвчтэй хүмүүсийн тархийг судлах болсон ба 1994-1997 онд NAMI (National Alliance on Mental Illness)-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
1996 оны 12-р сарын 10-ны өдөр түүний тархины зүүн хэсэгт цус харвалт болж улмаар тархины хүнд хагалгаанд оржээ. Тэрээр бүрэн тэнхэрхийн тулд 8 жил зарцуулсан гэдэг. 2006 онд түүний "My Stroke of Insight, A Brain Scientist’s Personal Journey" ном гарсан. Энэхүү ном нь 30 гаруй улсын хэлээр орчуулагдан гарч бестселлер болсон юм.
Түүний зүүн тархины үйл ажиллагаа алдагдах үеийн сэтгэцийн байдлыг тэрээр TED Talk -д ийн ярьсан байна.
2016-03-10
2016-03-07
Сэтгэл судлалын хөгжлийн түүхэн тойм
Сэтгэл судлалын үүсэл хөгжлийн түүхэн тойм
Эх сурвалж: Одгэрэл.П. Сэтгэц судлалын түүх. –УБ., 2003
Ярошевский.М.Г. История психологии. – Москва., 1976
Эртний ба дундад зууны
үеийн
сэтгэл судлалын хөгжил
Эртний
сэтгэгчид хүн хэдий оюун ухаанаар дээд зэргийн хөгжилтэй ч ертөнцийн болон
байгалийн хуульд захирагддаг гэдгийг нээжээ.
МЭӨ
олон мянган жилийн тэртээ Энэтхэг, Хятад, Египед, Грек зэрэг орнуудад орчин
үеийн шинжлэх ухаантай төстэй онол урсгалууд гарч ирж байсан. Энэ үед бие
махбодийг орхих чадвартай сэтгэлийн үхэшгүй мөнхийн тухай домог ноёрхож байсан.
Сэтгэл судлалын судлах зүйл, сэтгэцийн үзэгдлүүд
Сэтгэл судлалын судлах зүйл
Псих
гэдэг нь сэтгэл гэсэн утгатай үг
бөгөөд энэ нь эртний Грекийн домгийн Психея
бүсгүйн нэрнээс үүдэлтэй юм. Тэрээр жирийн хүн болон хорвоод мэндэлсэн
боловч бурханы хүү Эротод дурлан олон саад бэрхшээлийг туулан дурлалдаа үнэнч
байсных нь төлөө бурхад уяран түүнд мөнх амьдралыг бэлэглэсэн байдаг. Сэтгэлийн
аугаа их чанар, зуурдын биеийн мөнхийн хүчийг эртний грекчууд энэхүү домгоороо билэгдэн
илэрхийлдэг байсан учир өнөө үед сэтгэл судлалын шинжлэх ухааныг ийн нэрлэх
болжээ.
Харин логос
хэмээх нь үг гэсэн утгатай ба гэхдээ
зүгээр үг бус харин тодорхой санааг илэрхийлсэн утгатай үг юм. Нөгөөтэйгүүр,
үүнийг ойлголт хэмээн авч үзэж болох
юм.
2016-03-01
2016-02-23
2016-02-16
2016-01-04
XX зуун
Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009
Долоо. ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх
сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд
XX зууны эхний хагаст дэлхий нийтийн сургууль, сурган хүмүүжүүлэх зүйд мэдлэгийн цар хүрээнд тавигдах шаардлагын өсөлт, чадвар, дадал, хүүхдийн төрөлх шинжийн тухай шинэ судалгаа, сургалтын байгууллагуудын практик туршлага зэрэг гүнзгий өөрчлөлтүүд гарав. Шинэ хүмүүжлийн холбоо, Гэгээрлийн олон улсын товчоо зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны төвүүдийн тоо ч нэмэгдэв. Зарим нэг оронд тухайлбал АНУ-д гэхэд л ардын боловсролын дэвшилтэт ассоциац гэх мэт үндэстний шинжтэй сурган хүмүүжүүлэх мэргэжлийн холбоод байгуулагдсан байна.
Долоо. ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх
сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд
XX зууны эхний хагаст дэлхий нийтийн сургууль, сурган хүмүүжүүлэх зүйд мэдлэгийн цар хүрээнд тавигдах шаардлагын өсөлт, чадвар, дадал, хүүхдийн төрөлх шинжийн тухай шинэ судалгаа, сургалтын байгууллагуудын практик туршлага зэрэг гүнзгий өөрчлөлтүүд гарав. Шинэ хүмүүжлийн холбоо, Гэгээрлийн олон улсын товчоо зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны төвүүдийн тоо ч нэмэгдэв. Зарим нэг оронд тухайлбал АНУ-д гэхэд л ардын боловсролын дэвшилтэт ассоциац гэх мэт үндэстний шинжтэй сурган хүмүүжүүлэх мэргэжлийн холбоод байгуулагдсан байна.
XIX зууны үе
Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009
Зургаа. XIX
зууны үеийн сурган хүмүүжүүлэх ухааны сонгодог төлөөлөгчид
XIX зуун гэхэд шинэ үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй бүрэлдэн тогтжээ. Энэ үед сургалт, хүмүүжлийн зорилго, агуулга, арга, сурган хүмүүжүүлэх ухааны арга зүйн асуудал өргөнөөр судлагдсан байна. Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн шинэ онол бий болов. Сургуулиуд эдийн засгийн дэвших хөдөлгөөн, аж үйлдвэрийн хөгжилт, хотуудын өсөлттэй нэгэн зэрэг хөгжиж, үүнтэй холбоотойгоор боловсролын шинэ тогтолцоо ч шаардагдах болж, боловсролын тогтолцооны хөгжлийн хэмжээ тухайн улс бүрийн онцлогоор тодорхойлогдож байв.2015-12-18
Subscribe to:
Posts (Atom)

















