Бие хүний нийгэмших үйл явц
Нийгэмших үйл явц нь бодгаль
нийгмийн туршлагыг эзэмшин түүнийгээ өөрийн үйл ажиллагаанд тусгахад яригддаг.
Нийгэмших үйл явцын үр дүнд бодгаль бие хүн
болон төлөвшин амьдралын чухал шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг олж
аван, хүмүүстэй харилцах, харилцан үйл ажиллагаанд орох арга барилыг эзэмшдэг.
“Нийгэмшил” гэдэг ойлголт нь
“Хүмүүжил”, “Сургалт”, “Бие хүний хөгжил” гэсэн ойлголтуудтай холбоотой.
Нийгэмшлийн үр дүнд бие хүний зан
байдлын тогтсон хэв шинж, болоод түүний
үйл ажиллагаанд орж буй нийгмийн орчны хэм хэмжээ ба үнэт зүйлсийн чиг
хандлагыг олж авдаг.
Бодгалийн
түвшинд бие хүний нийгэмшил нь дараах
үйл явцыг агуулдаг:
- Бие
хүмүүс бие биеэнтэйгээ харилцан үйлдэлд орж, төлөвшиж байдаг. Энэхүү
харилцан үйлдлийн шинжид нас, оюун ухааны түвшин, хүйс зэрэг хүчин зүйлээс
их нөлөөлдөг.
- Хүрээлэн
буй орчин хүүхдийн бие хүн болж
төлөвшихөд нөлөөлдөг.
- Бие
хүн өөрийн бодгаль хувийн туршлага дээр төлөвшиж байдаг.
- Бие
хүн төлөвшлийн нэг чухал хүчин зүйл бол соёл юм.
Эдгээр нийгэмшлийн үзэгдэл нь нийгмийн хэм хэмжээ,
зуршил , сонирхол, үнэт зүйлсийн чиг баримжаа зэргийн үндсэн дээр зан байдлын
тогтсон хэв шинжийг бий болгодог. Зан
байдлын тогтсон хэв шинж нь том хүмүүсийг тусгасан хүүхдийн дохиоллын үйл явцтай
холбоотой.
Нийгэмшлийн үндсэн институт нь:
гэр бүл, цэцэрлэг, сургууль, албан бус нэгдэл, их сургууль, үйлдвэрлэлийн хамт
олон гэх мэт.
Нийгэмшлийн
нийгэм сэтгэл зүйн хэд хэдэн механизм байдаг.
- Адилтгал. / идентификаци / Энэ нь бодгаль хэд хэдэн хүмүүс юмуу бүлэгтэй адилтгах үйл явц бөгөөд
хүрээлэн буй орчны байдалтай холбоотой зан байдлын хэлбэр ба харилцаа,
үнэт зүйлстэй зохицох асуудал яригддаг.
- Ухамсартай
ба ухамсаргүй тусгал нь өөр бусад хүмүүсийн туршлага, зан байдлын загварыг
хуулбарладаг.
- Итгүүлэл
– дотоод туршлага, санаа, мэдрэмжийг ухамсаргүйгээр хуулбарлах үйл явц ба
үүнд мөн харилцаанд орж буй тэр хүний сэтгэцийн байдал хамаатай байдаг.
- Нийгмийн
фасилитаци - нэг хүний зан байдал нөгөө хүнийхээ үйл ажиллагаанд өдөөн
нөлөөлөх явдал бөгөөд энэ нь тэдгээрийн үйл ажиллагааны чөлөөтэй ба
эрчимтэй нэвтрэх үйл явцын үр дүнд үүсдэг.
- Конформность
/ төсөөтэй байх / - хүрээлэн буй
хүмүүсийн тухай санал бодол ба тэдгээрийг хүлээн зөвшөөрөх зөрөөтэй
байдлыг ухамсарлах үйл явц.
Эдгээрээс
гадна нийгэмшлийн сэтгэл зүйн механизмийн дараах хэлбэрүүдийг авч үздэг.
- Имитаци
- хүүхэд тодорхой нэг зан байдлын загварыг хуулбарлахыг
ухамсартайгаар эрмэлзэх үйл явц.
- Адилтгах
- / идентификаци / - хүүхэд эцэг эхийнхээ зан байдал, тогтсон хандлага ба
үнэт зүйлсийг яг өөрийн юм шигээр эзэмших үйл явц.
- Ичих
- өөр бусад хүмүүсийн хариу
үйлдэлтэй холбоотойгоор гутамшигтай байдлыг мэдрэх сэтгэл хөдлөлийн
хэлбэр.
- Буруугаа
мэдрэх мэдрэмж - өөр бусад хүмүүсээс шалтгаалахгүйгээр өөрөө өөрийгөө
шийтгэх байдалтай холбоотой ичгүүртэй байдлыг мэдрэх сэтгэл хөдлөлийн
хэлбэр.
Эхний 2 механизм нь эсрэг шинжтэй
бол ичих ба буруугаа мэдрэх мэдрэмж нь тодорхой зан байдлыг хориглон, дарахад
чиглэсэн сөрөг шинжтэй юм.
Нийгэмшлийн үндсэн чиглэл нь
хүний амьдрал үйл ажиллагааны тал: зан байдлын сэтгэл хөдлөл-мэдрэмжийн, танин
мэдэхүйн, ахуйн, ёс суртахууны, бие хүний хоорондын зэрэг талуудтай холбоотой.
Нийгэмшлийн үйл явцад хүмүүс өөрөө өөрийгөө авч явах чадварыг эзэмшиж, янз
бүрийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөө зохицуулж, янз бүрийн мэдрэмжүүд үүсч,
мэдрэгдэж, хүрээлэн буй байгал, нийгмийн орчныг танин мэдэх арга чадварыг олж
авч, өөрийн ахуйгаа хэрхэн зохион байгуулахаа шийдвэрлэж, ёс зүйн ямар чиг
хандлагыг баримтлахаа тодорхойлж, бие хүмүүсийн хоорондын харилцаа ба хамтын
үйл ажиллагаанд оролцох үр нөлөөгөө дээшлүүлдэг.
Барууны сэтгэл судлалд
нийгэмшлийн асуудлыг психоанализ ба интеракционизмийн хүрээнд боловсруулсан
байдаг. Психоанализд нийгэмшил гэдэг нь нийгмийн орчинд нийгмийн, эсвэл нийгмийн
эсрэг /антисоциальный/ талд бодгаль орох, түүний нөхцөлд дасан зохицох / адаптация /
явдал юм. Интеракционизмд нийгэмшлийг харилцан төсөөтэй зан байдлаар
зөвшөөрөгдсөн бие хүмүүс хоорондын харилцан үйлдлийн үр дүн гэж үздэг. Оросын
сэтгэл судлалд нийгэмшлийг тодорхойлохдоо: хүний хөгжих / ялангуяа сургалт –
хүмүүжлийн үр дүнд /, амьдрах цогц нөхцлийн нөлөөлөл, бодгалийн үйл ажиллагаа
ба харилцааны хүрээг өргөтгөх байдал,
өөрийн ухамсар ба амьдралын идэвхтэй байрлалыг агуулсан бие хүн болж төлөвших /
хөгжих / үйл явц гэж ойлгодог.
Нийгэмших үйл явцын үе шат.
Психоанализд – бие хүний хөгжлийн
хүүхэд ахуй үед илүү их ач холбогдол өгдөг. Энэ нь нийгэмшлийн шатыг хангалттай
хэмжээгээр хатуу тогтоож өгөхөд хүргэдэг бөгөөд психоанализын системд
нийгэмшлийг хүүхэд ахуй үетэй дараалан холбогдох / давхцах / үйл явц гэж үздэг.
Нөгөө талаас психоанализын үзлийг тууштай баримтладаггүй зарим нэг ажлуудад
нийгэмшлийн үйл явцын цаг зуурын хүрээг нэлээд өргөтгөж: Өсөх насны үе,
ялангуяа өсвөр насны нийгэмшлийг судлах туршилтын ажилдаа тухайн онолын
тайлбарыг хэрэглэж буй нь харагддаг. Фрейдизмийн чиглэлийн бус
бусад нийгмийн сэтгэл судлалд өсвөр насны үеийн нийгэмшлийг судлах тал дээр
ихээхэн ач холбогдол өгч байна. Үүнээс гадна бусад үе шат нь нилээд маргаантай
байдаг. Тухайлбал насанд хүрэгчдэд нийгэмшлийн агуулгын нэгэн чухал хэсэг болох
нийгмийн туршлагыг эзэмших үйл явц явагддаг уу? гэсэн зарчмын асуудал байдаг.
Сүүлийн үед үүнийг зөвшөөрсөн хандлага илүү болсон. Иймд нийгэмшлийн шат
нь зөвхөн бага нас болон өсвөр насны үед
явагддаггүй байна.
Оросын нийгмийн сэтгэл судлалд
нийгэмшлийг хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад нийгмийн туршлагыг эзэмших үйл явц
гэдэгт анхаарлаа хандуулдаг.
Энэ
зарчмаар: - 3 үндсэн үе шатыг –хөдөлмөрийн өмнөх, хөдөлмөрийн, хөдөлмөрийн
дараах гэж ангилдаг.
Ø
Хөдөлмөрийн
өмнөх – Энэ үе шат нь 2 үед хуваагддаг.
а. Эрт үеийн нийгэмшил – төрөхөөс
сургуульд орох хүртэл
б. Өсвөр насны үеийг багтаасан
сурч боловсрох үе шат. Энэ үе шатанд сургуульд сурч буй бүх үеийг хамруулж
үздэг.
Ø
Хөдөлмөрийн
– Нийгэмшлийн энэхүү үе шат нь насанд хүрсэн үеийг багтаадаг бөгөөд энэ нь
хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны бүхий л үеийг хамардаг. Энэ үе шатанд
нийгмийн туршлагыг эзэмшээд зогсохгүй мөн бий болгож байдаг.
Ø
Хөдөлмөрийн
дараах – нийгэмшлийн энэхүү үе шат илүү нарийн түвэгтэй асуудлыг бий болгодог.
Хижээл насныхны асуудал орчин үеийн нийгэмд хэд хэдэн шинжлэх ухааны хувьд
тулгамдсан асуудал юм. Амьдралын хугацааг өсгөнө гэдэг нь нэг талаас улс орны
тодорхой нийгэм улс төр, нөгөө талаас /тэтгэвэрийн хангамжийн системийг
агуулсан/ улсын хүн амын бүтэц дэхь хижээл настнуудад чухал ач холбогдолтой
байрыг эзэлдэгтэй холбоотой. Юуны түрүүнд түүний хувийн жин өсдөг. Хөдөлмөрийн
нөөцийг агуулдаг чухал үе шат бол тэтгэврийн гэж нэрлэгддэг
тэрхүү нийгмийн бүлэг юм.