Сурган хүмүүжүүлэх ухааны судлах зүйл
Аливаа шинжлэх ухаан өөр өөрийн
гэсэн судлагдахуунтай байдаг. СХУ нь Хүмүүжил, Сургалт, Боловсрол гэсэн
үндсэн 3 судлагдахуун байдаг.
1.
Хүмүүжил — гэдэг нь насанд хүрэгчдээс
хүүхдийн оюун санаа ба бие бялдрын хөгжилд нөлөөлөх урьдаас нарийн
төлөвлөгөөтэй явагдах зохион байгуулалттай үйлдэл юм.
Хүмүүжлийг
дотор нь:
-
Нийгмийн
хүмүүжил
-
Гэр
бүлийн хүмүүжил
Мөн
хүмүүжлийг зохион байгуулалтын талаас нь:
- Бие
бялдрын хүмүүжил
- Оюун
ухааны хүмүүжил
- Ёс
суртахууны хүмүүжил
- Гоо
сайхны хүмүүжил
- Хөдөлмөрийн
хүмүүжил
2.
Боловсрол — гэдэг нь байгал, нийгмийн ба
хүн төрөлхтний сэтгэлгээний тухай шинжлэх ухааны системтэй мэдлэг, тодорхой
чадвар, дадлыг олгох явц юм.
Боловсрол
бол сургалт, хүмүүжил хоёрын
үр дүнгийн нийлбэр юм. Боловсролыг түвшингээр нь:
-
бага
-
дунд
-
дээд
гэж 3 ангилдаг.
Боловсрол
эзэмших явцад хувь хүний ертөнцийг үзэх үзэл хандлага, итгэл үнэмшил төлөвшдөг
тул хүмүүжилтэй нарийн уялдаа холбоотой.
3. Сургалт — гэдэг нь боловсролыг эзэмших үндсэн зам буюу арга хэрэгсэл юм. Сургалтын явцад боловсролын зорилт шийдвэрлэгдэнэ. Сургалт бол багш, сурагчдын хамтарсан үйл ажиллагааны хэлбэр юм.
Сургах
ба сурах 2 гол ойлголт байдаг. Сургах гэдэг нь багшийн үйл ажиллагаа үүрэг
зорилго юм. Багш мэргэжлийнхээ мэдлэгийг тухайн үеийн шинжлэх ухааны түвшний
хэмжээнд эзэмшээд зогсохгүй нийгэм улс төр, хэлний болоод сурган хүмүүжүүлэх,
сэтгэл судлалын маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн заах аргад сайн суралцсан
эзэмшсэн байх хэрэгтэй. Сурах гэдэг нь сурагчийн үйл ажиллагаа үүрэг зорилго
юм. Сурагч юуны түрүүнд сурах хүсэл сонирхол, идэвхтэй байх ёстой.
Сургалтын явцад сурагчид
хүмүүжлийг эзэмшдэг. Иймээс сургалт нь хүмүүжүүлэх шинж чанартай.