Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009
4. Эртний Хятад
4.1. Сургууль
Хүн төрөлхтөний анхдагч соёл иргэншлүүдийн нэг адил эртний Хятадын
сурган хүмүүжүүлэх баялаг, өвөрмөц уламжлалийн үндсэнд бүр хүй нэгдлийн үеэс
улбаатай гэр бүл-нийгмийн хүмүүжил оршиж байв. Аливаа гэр бүл дэхь амьдрал олон
зуун жилийн туршид төлөвшин тогтсон уламжлал, зан үйлийн хүрээнд явагдана. Айл
гэр бүрд тухайн гэр бүлийн гишүүдийн зан төлөв, хөдөлмөр, байр суурийг үнэлдэг
өөрийн гэх ивээн тэтгэгч байна. Гэр бүлийн гишүүдэд заавал даган мөрдөх ёстой
дүрэм, хязгаарлалт оршиж байв. Тухайлбал, болчимгүй үг хэлэх, ахмад хүн ба гэр
бүлийн бусад гишүүдийг гомдоох үйлдэл зэрэг нь тодорхой дүрмээр шийдэгдэнэ.
Дэлхий ертөнц дэхь хүний ёс зүйг харж байдаг бурхан бий гэдэгт тэд итгэдэг
байв. Ёс суртахууны ийм зан үйл амьдралд гүнзгий шингэж айл гэр бүрт ёс
суртахуун номлосон зургийг өлгөж байв.
Хүмүүжлийн харилцааны үндсэнд ахмад настнаа хүндлэх харилцаа оршино. Багшийг эцэг шигээ хүндэтгэнэ. Багшийн ажил хамгийн хүндтэй мэргэжлийн нэг. Учир нь боловсрол олно гэдэг хамгийн чухал зорилтуудын нэг байсан юм. Эртний Хятадын ном, сударт өгүүлсэнээр анхны сургуулиуд тэнд МЭӨ III мянган жилд бий болсон бөгөөд сян ба сюй гэж нэрлэдэг байв. Сян нь ахмад настнуудын амьдардаг газар буй болж, тэд залуучуудыг сургаж, хүмүүжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байна. Харин сюйд эхэн үедээ цэргийн эрдэмд сургаж байв. Сүүл үе үрүүгээ эдгээр сургуулиудыг нийтэд нь сюэ гэж нэрлэх болжээ. Сюэгийн тухай мэдээ Шан гүрний үеийн (МЭӨ XYI-XI зуун) зарим нэг сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн сюэд зөвхөн чөлөөт ба чинээлэг айлын хүүхдүүд суралцаж байв. Сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт нь ёс зүй, бичиг, тоо, хөгжим, нум сум харвах, морь унах гэсэн 6 урлаг орно.
Шаний үе Жоугийн үеэр (МЭӨ XI-III зуун) солигдоход сургуулиудад нийгмийн дээд давхарга буюу госюэгийн хүүхдүүд түүнээс арай доод давхарга буюу сансюэгийн хүүхдүүд суралцдаг болов. Гэхдээ госюэгийн хүүхдүүд хотод, сансюэгийн хүүхдүүд орон нутагт суралцах жишээтэй. Сургалтын гол зорилго нь ханз үсэгт суралцах явдал байв. Анхны сургууль байгуулагдаж байх үед шашны бичээч нарыг тооцохгүй бол ханз үсгийг эзэмшсэн хүн төдий л их бус байжээ. Ханзаар бичих нь үе дамжсан шинжтэй байсан тул хэрэглээ нь нийгэмд удаан тархаж байв. Анхны ханз үсгүүдийг яст мэлхийн хуяг болон янз бүрийн амьтны ясан дээр зурсан байдаг.

Сюэгийн сурагчид
Харин X зууны үеэс эхлэн шавар вааран дээр янз бүрийн юм бичих болжээ. МЭӨ
YIII-аас МЭ анхны он хүртэх үед өнгөлсөн хулсан самбар ба торго ашиглах болж
түүн дээрээ үзүүрлэсэн хулсан савхны тусламжтайгаар цавууны модны шүүсээр
бичдэг болов. Харин МЭ-ий II зууны үед цаас, будаг гаргаж авсанаар ханз үсгэнд
сургах ажил хурдацтай явагдах болжээ.
Фэнь-шуй хэмээн бичсэн хятад ханз
Сургалтад хандах эртний Хятадын хандлага товч боловч, ихийг агуулсан
томьёоллоор явагдана. Энэ нь хөнгөн шинж, багш шавийн харилцан ойлголцол, шавь
нарын бие даасан байдал зэрэг болно. Багшийн гол зорилго бол янз бүрийн
асуудлыг бие даан тавьж, шийдвэрлэхэд сургах явдал байв. Хятад нь гүн ухааны
сэтгэлгээний хөрс суурин дээр хүмүүжил, боловсролын асуудлыг онолын хувьд
ойлгох оролдлого хийсэн эртний цөөхөн соёл иргэншлийн нэгэнд зүй ёсоор
тооцогддог. Гүн ухааны анхны сургуулиуд тэнд МЭӨ YI зууны үед бий болсон ба
тэдний тоонд моизм, легистуудын сургууль, күнзийн сургууль ордог.
4.2. Күнзийн сургууль
Күнз (МЭӨ 551 - 479 он)
Эртний Хятадын болон ер нь
дэлхийн томоохон гүн ухаантан, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгчдийн нэг Күнз нь хүн
төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд томоохон байр эзэлдэг хүмүүсийн тоонд
ордог. Тэрээр өөрийн гэх сургууль байгуулсан бөгөөд домог яриагаар тэр сургуульд
нь 3000 гаруй хүүхэд суралцаж байжээ. Энэ үеэс эхлэн тэрээр шинжлэх ухаан,
боловсролыг дэмжин тэтгэгч болон шүтэгдсэн байна. Күнзийн сургууль дахь
сургалтын заах арга нь багш, шавийн харилцан яриа, баримт, үзэгдэл, үйл явцыг
ангилах, харьцуулах, дүрийг хөгжүүлэн баяжуулахад тулгуурлаж байв. Күнз нь
эртний Хятад дахь хүмүүжил, боловсролын туршлагыг нэгтгэн дүгнэж, үүнийхээ
үндсэн дээр тухайн салбарт хэрэглэгдэх өөрийн гэх өвөрмөц үзэл баримтлалыг
боловсруулсан юм. Тэрээр хүмүүжил, ёс суртахууны хувийн төгөлдөржилтийг хүний
ахуйн үндсэн мөн чанар, сайн сайхан байдлын зайлшгүй нөхцөл хэмээн үзжээ.
Нийгмийн тогтвортой байдал гэдэг нь Күнзийнхээр “Эзэн хаан эзэн хаан шиг,
түшмэл түшмэл шиг, эцэг хүн эцэг хүн шиг, хүү хүү шиг байх байх ёстой” гэсэн
нийгмийн зорилгод тулгуурладаг.
Күнзийн сургуульд 4 төрлийн хичээл орох ба эдгээр хичээлүүдийг ёс суртахуун (Шизин), хэл (Шузин), улс төр (Лизи), утга зохиол (ёэзин) гэсэн сурах бичгийн дагуу үздэг. Түүнийхээр төгс хүмүүжилтэй хүн гэдэг нь сайхан сэтгэл, үнэнд тэмүүлсэн тэмүүлэл, үнэнч шударга, хүндлэл эзэмшсэн зан, оюуны соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанарыг эзэмшсэн байх ёстой. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хятадын энэ алдарт гүн ухаантан ёс суртахууныг боловсролоос дээгүүр тавьсан бие хүний бүх талын хөгжлийн талаар томьёолсон юм. Ёс суртахуун, оюун ухаан, гоо сайхан, бие бялдрын хүмүүжлийн хөтөлбөрт 6 урлагийн тусламжтайгаар “тэнгэрийн хүү”, сайхан эрчүүдийг” төлөвшүүлэх зорилт багтдаг.
Күнзийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал түүний шавь нарын эмхэтгэн гаргасан “Луньюй” буюу “Ярилцлага ба бодрол” хэмээх номонд тусгагджээ.
Энэ ном Күнз өөрийн шавь нартай ярилцаж буй мэтээр бичигдсэн бөгөөд МЭӨ II зуунаас эхлэн энэ номыг Хятадын бүх сургуулиудад заавал үзэх сурах бичиг болгосон байна. Тухайлбал энэхүү номонд Күнзийн сурган хүмүүжүүлэх аргын үндсэн зарчмыг “Сэтгэхгүйгээр суралцах нь цаг алдахын дохио, сурахгүйгээр сэтгэх нь өөрийгөө хорлохын дохио”, “Чи өөрийгөө гэгээрүүлж чадахгүй юм бол бусдыг яаж гэгээрүүлэх юм бэ?”, “Суралцахад тохирсон тун хэрэгтэй”, “Сурсанаа цаг дутам давт” зэргээр томьёолжээ.
Мөн Күнзийн сургаалынхан 4 зууны туршид түүний зохиол бүтээлүүдийг эмхэтгэн “Зан үйлийн ном” хэмээх (МЭӨ IY-Y зуунд) бүтээлийг нь гаргасан байна. Энэхүү бүтээлд сургуульд эзэмших боловсролыг хүний зайлшгүй, анхдагч хэрэгцээ хэмээн үзжээ. Энд сурган хүмүүжүүлэх зүйн зарчим, арга, барилуудын тогтолцоог дараах байдлаар тодорхойлсон: “Тэнэг зүйлийг гарч ирсэн үед нь устгахгүй бол цаашид устгахад хэцүү болно”, “Ухаантай хүн зөвлөхөөс биш араасаа дугуулдаггүй, итгүүлэхээс бус тулгадаггүй, зам зааж өгөхөөс бус замаар эцэст нь хүртэл хамт явдаггүй”, “Ухаант хүн сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг олж авдаг”, “Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй”, “Тууштай занг хүндэл” “Ганцаараа сурвал мэдлэгийн хүрээ хязгаарлагдана”, “Багш шавь хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ” гэх мэт.

Хүний мэдлэгийн түмэн салааг бэлэгдсэн модны дор зогсож буй
Күнз
Дээрх бүтээлд “Мэдлэгийн тухайд” хэмээх бүлэг байдаг бөгөөд энэ бүлэгт
Күнзийн сургаалын хүрээн дэхь заах аргын дэлгэрэнгүй үзэл баримтлал тусгагджээ.
Энд 9 жилийн боловсрол, хүмүүжлийн зорилго, хөтөлбөр боловсрогдсон байна.
Сургалт 7-8 насанд эхэлнэ. Эхний хичээлийн жил дууссаны дараа сурагч уншиж
чадаж байна уу, тэр ямар авьяастай вэ гэдэг нь харагддаг. 3 жилийн дараа сурагч
сурах сонирхолтой байна уу, хамт олонтой байх сонирхолтой юу гэдэг нь
тогтоогдоно. 5 жилийн дараа түүний олж авсан мэдлэг хир зэрэг гүнзгий, багшдаа
хир зэрэг итгэдэг нь тогтоогдоно. 7 жилийн дараа тэрээр аливаад бие даан сэтгэж
хандаж байна уу, найз нөхдөө сонгон авч чадаж байна уу гэдэг нь харагдах бол 9
жилийн дараа сурагч “эрдэм мэдлэгийн их далайд хөл дээрээ баттай зогссон байх ёстой.
Күнзийн сургалт, хүмүүжлийн үзэл баримтлалыг Мэн-зы (МЭӨ 374-289 он), Сун-зы (МЭӨ 298-238 он) нарын сэтгэгчид цаашид хөгжүүлсэн байна. Энэ хоёр сэтгэгч хоёул өөрийн гэх сургууль байгуулж, олон зуун хүүхдийг сургасан бөгөөд Мэн-зы хүний сайн мөн чанарын тухай үзэл баримтлал гаргаж, түүнийхээ үндсэн дээр хүмүүжлийг өндөр ёс суртахуунтай хүний төлөвшил хэмээн тодорхойлжээ. Сун-зы үүний эсрэгээр хүний муу мөн чанарын тухай үзэл баримтлал боловсруулж, хүмүүжлийн зорилго бол энэхүү муу үйлийн үндсийг даван гарах явдал хэмээн үзжээ.
МЭӨ2 - МЭ2 дугаар онуудад эртний Хятадад күнзийн сургаал албан ёсны үзэл суртал болон төлөвшив. Үүнийг дагалдаад сургалт, хүмүүжил ч албан ёсны шинжийг олжээ. Боловсрол улам бүр олныг хамрах болж, боловсролтой хүний нэр хүнд өсөхийн зэрэгцээ боловсролыг тахин шүтэх болов. Сургууль, боловсрол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болж, түшмэлийн албан тушаалд заавал шалгалт авч байж тавьдаг ёс дэлгэрэв. Сургуульд боловсрол эзэмшигчид ийм шалгалт өгсөнөөр нийгэмд өөрийн гэх байр сууриа эзлэх болжээ.