Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009
5. Эртний Энэтхэг
Эртний Энэтхэгт хүнийг сургах үйл ажиллагаа нь ариун ном буюу вед, түүний
зан үйлд сургахад оршино. Бичиг үсэг үүсэхээс өмнө энэ сургалт хүүхдийг багшийн
ярьсаныг сонсголоороо цээжлүүлэх замаар явагддаг байсан бөгөөд бичиг үсэг бий
болсоноор уншиж, бичих хэрэгцээ гарч иржээ. Санскрит хэл ведийн шашинд ариун
хэл хэмээн тооцогдож байсан учраас түүнийг мөхмөл хэл болгосоны дараа хүүхэд
суралцах ёстой. Харин буддизмд санскрит хэлийг ариун гэдгийг хүлээн
зөвшөөрдөггүй учир түүний бүхий л номлол амьд ярианы хэлэнд тулгуурлан
явагдана.
Эртний Энэтхэгт багшийг ингэж дүрсэлж байв.
Сургалт нь эрт дээр үеэс төлөвшин тогтсон упанаян хэмээх өвөрмөц зан үйлээр эхэлдэг. Упанаянаас гадна сургалтын явцад үсэг сурах, ведийг судалж эхлэх, сахлаа хусах, сургалтаа дуусгах зэрэг дараалал байдаг. Сургалтын бүхий л явцад ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд зөвхөн сургалт дууссаны дараа эх, эцэг өөрийн хөрөнгө чинээнээс хамаарсан бэлгийг багшид өргөнө.
Эртний Энэтхэгийн сэтгэлгээнд сүнс шилжин байрлах тухай Кармын сургаал амь бөхтэй оршдог бөгөөд энэ сургаал ёсоор хүн дахин төрсөний үр дүн юм. Хүн нийгмийн амьдралд орж, түүний эрх мэдэл, эд баялгаас хүртэхийн тулд тодорхой соёлтой байх ёстой гэсэн үзэлд энэтхэгчүүдийн төсөөлөл суурилна. Упанаянгүйгээр хэн ч өөрийгөө дахин төрсөн гэж нэрлэх эрхгүй. Энэ сургалтанд суугаагүй хүн дахин төрөгсдийн нийгэмлэгээс хасагдах ба бүх эрх мэдлээ алдана. Харин энд суралцсанаар энэтхэгчүүдийн ариун шүтээн болох ведийн шаштирыг унших эрхтэй болдог. Ингэснээр дахин төрөгсдөөс гаралтай хүнтэй гэр бүл болох эрхтэй болдог байна. Ийнхүү энэтхэгчүүдийн сэтгэлгээний хүсэл тэмүүлэл нийтийн боловсролыг нийгмийн зайлшгүй шалгуур, өвөрмөц шинж болгосон байна. Үүний хамгийн тод илрэл нь сургалт, боловсролд хамрагдсан хүн дахин төрсөн хэмээн албан ёсоор зөвшөөрөгддөгявдал юм.
Хэрэв багшийн тавьсан шаардлагыг хүлээн авч байвал тэр хүн шавь болно. Учир нь энэ “мэдлэгийг шүтлэггүй, бохирдсон, нүгэлтэй хүнд өгч болохгүй” хэмээн ариун сударт нь тэмдэглэсэн байдаг. Шавь нар гуру хэмээн нэрлэгддэг багшийнхаа гэрт амьдарна. Мэдлэгт суралцсаны хариуд тэдний аж ахуйд туслалцах ёстой. Сургалт гол төлөв 12 наснаас 24 нас хүртэл үргэлжилнэ. Багшийн гэрт хэдэн жил амьдарснаас хамааран тэр шавийн тухайн гэр бүлд эзлэх байр суурь мөн адил тодорхойлогддог ажээ.