Сурагчийн өөрийгөө хүмүүжүүлэх дүрэм
Таван
үүрэг:
- Эцэг эхдээ үргэлж тусалж байх.
- Багшийнхаа шаардлагыг биелүүлж чин сэтгэлээсээ суралцах.
- Шударга байх.
- Бусдын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх.
- Хэзээ ч, хаана ч үнэн сэтгэлээсээ байх.
Таван
эрх:
- Ажлаа амжилттай гүйцэтгээд тоглон наад.
- Гомдол зэвүүцлээ март, гэхдээ чи хэнийг юуных нь төлөө гомдоож байснаа санаж яв.
- Бүтэлгүй тохиолдол бүрт бүү гунигла, хэрвээ шаргуу зүтгэвэл хүссэндээ хүрч болно!
- Хэрвээ хэн нэгэн чамаас илүү ажиллаж байвал түүнээс суралц.
- Хэрвээ мэдэхгүй зүйл байгаа бол асуу, өөрөө хийж эс чадвал бусдаас тусламж хүс.
Доорх
зүйлс чамд зайлшгүй хэрэгтэй!
- Шударга бай! Хүний хүч чадал нь үнэнч шударга зан чанарт байдаг, харин худал хуурмаг бол сул дорой байдал юм.
- Ажилч хөдөлмөрч бай! Шинэ ажлыг эхлүүлэхдээ азгүйтнэ гэхээс бүү ай. Хэн шургуу байна тэр бүтэлгүйтлийг амжилт, ялагдлыг ялалт болгож чадна.
- Өрөвч зөөлөн, халамжтай бай! Хэрвээ бусдад сайн хандвал хүмүүс ч бас өөрт чинь сайн хандана гэдгийг сайн санаж яв.
- Эрүүл, бас цэвэрч бай! Өглөөний гимнастик хийж, өөрийгөө тэсвэр хатуужилтай болго, өдөр бүр хүйтэн усаар биеэ угаа, гарын ариун цэврийг сахь, өдрийн ядаж нэг цагийг гадуур зугаалахад зарцуул, мөн өдөр бүрийн нэг цагийг ажил хийх, спортоор хичээллэхэд зарцуул.
- Анхааралтай бай, анхаарлаа хөгжүүлэх дасгал хий! Анхаарал сайтай байснаар бид сурлага, ажил хөдөлмөртөө алдаа гаргах, спорт болон тоглоомонд бүтэлгүйтэхээс өөрсдийгөө сэргийлж чадна.
Ийм
байж болохгүй!
- Ямар ч эрмэлзлэлгүй суралцах, залхуу, мөн хариуцлагагүй байх.
- Хүмүүст муу үг хэлж аашлах, зодолдох, бага балчирыг дээрэлхэх.
- Өөрийн алдаа дутагдалтайгаа эвлэрэх ( Энэ нь өөрийг тань устагаж байна. Өөрийн сул талдаа хүчтэй бай).
- Хүүхэд багачуудыг гомдоох, найз нөхрийг тань доромжлох, шударга үнэнч хүний нүдэн дээр ичгүүргүйгээр хууран мэхлэх зэргийн хажуугаар дуугүй өнгөрөх.
- Өөрөө алдаа дутагдалтай байж бусдын алдааг шүүмжлэх.
Таван
сайн зүйл:
- Өөрийгөө захирч чаддаг (биеэ барьдаг, хулчийдаггүй, яльгүй зүйлд ч хяналтаа алддаггүй).
- Өдөр бүр төлөвлөгөөтэй ажилладаг.
- Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг.
- Эхлээд бодоод, дараа нь хийдэг.
- Өөрийн ажлаа эхлээд хамгийн хүнд хэцүү зүйлээс эхэлдэг.
Хүн өөрөө өөрийгөө танин мэдэх нь
ямар ач
холбогдолтой вэ?
- Өөрийн боломж, чадвар болон өөрийгөө бодитойгоор үнэлнэ. Ингэснээр өөрийн амьдралын зорилгоо тодорхойлно.
- Алдаа гаргах, урам хугарах, хий хоосон зүтгэл гаргах, амьдралын утга учраа алдах гэх мэтийн зүйл гарахгүй.
- Өөрийн үүргээ тодорхойлж, мэргэжлээ зөв сонгоно.
- Хүрээлэн буй хүмүүсээсээ өөрт нь илүү их анхаарал хандуулахыг шаардахгүй (даруу ба эрхэм чанар нь өөрийн бодит үнэлгээний үзүүлэлтүүд юм).
- Бүтэлгүйтэл, тааламжгүй хэрэг явдлын шалтгааныг бусдаас бус өөрөөсөө хайна.
Өөрийгөө
танин мэдэх арга замууд:
- Өөрийн хийсэн аливаа зүйлээ шүү. Ажлын амжилт бол таны амжилтын үзүүлэлт, харин бүтэлгүйтэл бол таны сул дорой байдал болон алдаа дутагдлыг тодорхойлдог.
- Өөрийгөө бусадтай харьцуул. Гэхдээ өөрөөсөө доор нэгэнтэй бус харин өөрөөсөө дээгүүр нэгэнтэй харьцуул.
- Өөрт
чинь ирж буй шүүмжлэлийг сонс: a. Нэг удаадаа шүүмжилж буй бол бод, b. Хоёр удаа бол өөрийн зан байдалдаа анализ хий, c. Гурав дахь удаагаа бол өөрийгөө өөрчил.
- Өөрийн үзэл бодлыг бусдын үзэл бодолтой жишин харьцуул. Бусдад бус харин өөртөө хатуу шаардлага тавь. Таны алдаа дутагдлын дайсан бол таны нөхөр юм.