мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2015-11-03

Хүмүүжлийн онол

Шог зураач С.Цогтбаяр
Хүмүүжил, хүмүүжлийн ажлын
өвөрмөц онцлого



Хүмүүжүүлэх үйл явц дараах өвөрмөц онцлогийг агуулдаг. Үүнд:

Хүмүүжил нь урт удаан хугацаанд үргэлжилдэг. Хүмүүжил насан турш явагддаг. Хүмүүжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах хэрэгтэй. 


Хүнийг хүмүүжүүлэхэд ганцаарчлан хандах хэрэгтэй. Ганцаарчлан яриа хийх, таниулах, зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ганцаарчлан хандахын тулд хүүхдийг олон талаас нь маш сайн судлах хэрэгтэй болно.


Хүмүүжил нь сургалт, боловсролтой салшгүй нягт холбоотой явагддаг үйл явц юм.


Хувь хүний хүмүүжил бол түүний соёлын томоохон үзүүлэлт болдог.

Хүмүүжлийн янз бүрийн шинж чанар гэнэтийн, үсрэлтийн байдлаар илэрч гардаг.

Хүмүүжүүлэх үйл явц бол дотороо зөрчилтэй. 

Тухайлбал:

o   Сургуулиас өмнө олгосон хүмүүжил сургуулийн хүмүүжилтэй зөрчилдөх
o   Багш болон эцэг эхийн шаардлага зөрчилдөх
o   Нийгмийн шинж чанар өөрийн төлөвшиж буй шинж чанартай зөрчилдөх
o   Өөрийн хүсэл мөрөөдөл олж байгаа хүмүүжилтэй зөрчилдөх

Хүмүүжил бол 2 талтай үйл явц. Энэ нь нэг талаас хүмүүжүүлэгч, нөгөө талаас хүмүүжигч хоёроос ихээхэн шалтгаалдаг.
Хүмүүжлийн үр дүн хүүхдийн өөрийн хүмүүжье, юм сурая гэсэн сэдэл тэмүүллээс ихээхэн шалтгаалдаг.