Хүмүүжлийн
үйл явцад
баримтлах
зарчим
Сурагчдыг хүмүүжүүлэхэд анхаарч
баримтлах хэд хэдэн зарчим байдаг:
Хүмүүжил тодорхой чиг зорилгтой байх зарчим.
Хамт олны дотор хамт олноор
дамжуулж хүмүүжүүлэх зарчим.
Хүмүүжлийг амьдралтай,
хөдөлмөртэй, тухайн нийгмийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж
явуулах зарчим.
Сурагчдад аль болох өндөр
шаардлага тавихын зэрэгцээгээр тэднийг хүндэтгэх. Багш хүмүүжигчтэй
ажиллахдаа системтэй, эвийг нь олж, шаардлагатай, хүндэтгэлтэй хандах
хэрэгтэй.
Хүмүүжигчийн сайн тал дээр
тулгуурлах зарчим.
Сурган хүмүүжүүлэх
удирдлагыг сурагч хүмүүжигчийн хувийн санаачлагатай хослуулах зарчим.
Нэгдсэн шаардлага тавих
зарчим. Нэгдүгээрт сургуулийн
дотоод дүрмийг сайн боловсруулж сурагчдад таниулах хэрэгтэй. Хоёрдугаарт дүрэм журмын биелэлтэнд хяналт таввьж, багш нар нэгдмэл
байдлаар шаардлага тавих хэрэгтэй.
Хүмүүжилд иж бүрэн хандах
зарчим. Тухайлбал:
- Хүмүүжлийн зорилго, агуулга, арга, хэлбэр, хэрэглүүр зэрэг нь өөр хоорондоо авцалдсан, уялдаа холбоотой байх ёстой.
- Хүмүүжлийн ажлыг зохиохдоо урд өмнө зохиож байсан ажил, одоо зохиож байгаа ажил, хойшид зохиох ажил зэрэг нь холбоо уялдаатай байна.
- Хүмүүжлийг сургалттай холбож өгөх шаардлагатай.
- Хүмүүжлийн ажилд бүх газар, албан байгууллага, бүх хүмүүс хамтран ажиллах нь зүйтэй.
- Хүмүүжлийг олгохдоо аль нэгийг нь олгох чиглэлтэйгээр явагдах боловч бүгдийг нь хослуулах нь чухал.
Хүмүүжлийн залгамжлах
зарчим. Өмнөх багшийн ажлын бодлого, зорилго, арга барилтай өөрийн ажлыг уялдуулах нь чухал.
Сургууль, гэр бүл хамтран
ажиллах зарчим.
Хүмүүжлийн ажилд
хүмүүжигчдийн насны ба хувийн онцлогийг харгалзах зарчим.
Хүмүүжлийн
эдгээр зарчмуудыг адил тэгш бүгдийг анхаарч жигд биелүүлэх хэрэгтэй.