Сэтгэл судлалын судлах зүйл
Харин логос
хэмээх нь үг гэсэн утгатай ба гэхдээ
зүгээр үг бус харин тодорхой санааг илэрхийлсэн утгатай үг юм. Нөгөөтэйгүүр,
үүнийг ойлголт хэмээн авч үзэж болох
юм.
Сэтгэл
судлал нь урт удаан хөгжлийн замыг туулсан бөгөөд ингэхдээ түүний зорилго,
судлагдахуун, судалгааны объектын тухай ойлголтууд өөрчлөгдөж байжээ. Сэтгэл
судлалын шинжлэх ухааны судлах зүйлийг янз бүрээр тодорхойлж байсан бөгөөд
үүнийг үндсэн 4 үе шатад хувааж авч үзэж болно.
1-р үе шат. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь
сүнсний тухай мэдлэг ухаан болох үе.
(Одоогоос 2000
гаруй жилийн өмнө) Хүний амьдралын бүхий л тайлбарлаж болшгүй, үл ойлгогдох
зүйлээ сүнсээр илэрхийлдэг байв. Ингэхдээ үүнийгээ 2 чиглэлээр тайлбарладаг
байсан. 1. Демократ, Эпикур, Лукреци нар материаллаг байр сууринаас тайлбарлаж
байсан. Жишээ нь хөдөлгөөнтэй, жижиг атом. 2. Платон сүнсийг биетэй бус,
тусгаар оршигч бурхандаг зүйл гэж үздэг байсан. Тэрээр мөнх оршигч бурханлаг зүйл
болох сүнс нь биет бодитой материаллаг зүйлд шингэж, гэршиж байдаг гэсэн.
Аристотель сүнсний тухай ойлголтондоо танин мэдэх өвөрмөц онцлогийг гаргаж
ирсэн. Анх удаа сэтгэц, амьд бие хоёр салшгүй холбоотой гэж тайлбарласан.
Сэтгэц нь янз бүрийн үйл ажиллагаанд илрэх чадвараар гарч ирдэг. Жишээ нь
хооллох, мэдрэх,
хөдлөх, г.м. Үүний үндсэн дээр дээд авьяас чадвар илэрдэг гэдгийг тодорхойлж
байсан.
2-р үе шат. Сэтгэл судлал нь ухамсрын тухай
шинжлэх ухаан болох үе.
17-р зуунд байгалийн шинжлэх ухааны хөгжилтэй холбоотойгоор бий болсон. Бодох,
мэдрэх, хүсэх чадварыг ухамсар гэж нэрлэж байсан. Судалгааны үндсэн арга нь хүн
өөрөө өөрийгөө ажиглах, баримтуудыг тодорхойлон бичих зэрэг аргууд байв. Жишээ
нь би юу бодож байна, юу мэдэрч байна г.м.
3-р үе шат. Сэтгэл судлал нь зан байдлын
тухай шинжлэх ухаан болох үе.
20-р зуунаас үүссэн. Сэтгэл судлалын шинжлэх ухааны зорилго нь шууд нүднээ
харагдах зүйлс, тухайлбал хүний зан үйл, үйлдэл, хариу үйлдэл зэргийг туршин
судалж, ажиглах явдал юм гэж үзсэн. Амьтны янз бүрийн нөлөөлөлд хариу үзүүлж
буй байдлыг туршин судалж байсан. Ингэхдээ үйлдэл хийхэд хүргэж буй тэрхүү
сэдлийг орхигдуулж байсан.
4-р үе шат. Сэтгэл судлал нь сэтгэцийн
объектив илрэл, механизм, ба зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан болох үе.
Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийн үзэгдлийг бүх талаас нь,
системтэй судалж байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь
дотоод сэтгэцийн үйл явц ба зан байдлыг судалж, олж авсан мэдлэгээ практик
амьдралд хэрэглэдэг шинжлэх ухаан гэж тодорхойлж болно.
Энэхүү шинжлэх ухаан нь харьцангуй залуу шинжлэх ухаан
юм. Эртний грекийн сэтгэгчид сэтгэлийн тухай эргэцүүлж байсан ч сэтгэл хэмээх үг нь өнөө үед зарим нэг
шалтгаанаар шинжлэх ухааны түвшинд хэрэглэгдэхээ больсон байна. Харин 19-р
зуунаас, бүр тодруулбал 1879 оноос хойш сэтгэл судлал нь бие даасан шинжлэх
ухаан болон хөгжсөн. Сэтгэл судлал нь анх физик, хими, биологийн шинжлэх ухааны
адил байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хөгжиж байсан бол орчин үед энэ нь
зөвхөн байгалийн бус мөн хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлд хөгжих болжээ.
Сэтгэл
судлалын шинжлэх ухааны судлах зүйл
Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл нь сэтгэцийн
(сэтгэл санааны) үзэгдэл, үйл явц, ба хүний ухамсартай, ухамсаргүй төлөв байдал
юм.
Өөрөөр
хэлбэл, олон тооны субъектив үзэгдлүүдийг өөртөө агуулсан амьтан болоод хүний сэтгэц
бол сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл юм.
Тухайлбал
сэрэл, хүртэхүй ба анхаарал, ой тогтоолт, төсөөлөл, сэтгэхүй ба хэл яриа
зэргээр хүн гадаад орчноо танин мэддэг. Иймд эдгээрийг танин мэдэхүйн процесс
гэж нэрлэдэг.
Мөн
хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж, үйл ажиллагаа ба үйлдлийг шууд
удирддаг сэтгэцийн бас нэг бүрдэл хэсэг бол хэрэгцээ, сэдэл, зорилго, сонирхол,
хүсэл, мэдрэмж ба сэтгэлийн хөдөлгөөн, авьяас чадвар, мэдлэг зэргийг агуулдаг
бие хүний сэтгэцийн шинж ба байдал юм.
Мөн
түүнчлэн сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийн үзэгдлүүдтэй холбоотойгоор
хүмүүсийн хоорондын харилцаа болон зан байдлыг судлах ба эргээд тэдгээрийн
нөлөөн доор сэтгэцийн үзэгдлүүд хэрхэн хөгжиж буйг бас судалдаг.
Хүний
сэтгэцийн үзэгдэл, үйл явц нь гадаад орчинтойгоо харилцах болон харилцан
үйлдэлд зайлшгүйгээр орж байдаг салшгүй холбоотой. Иймд орчин үеийн сэтгэл
судлалын судлах зүйлд харилцаа ба үйл ажиллагааг авч үзэх хандлагатай болсон.
Хүний сэтгэл зүй ба зан байдлыг судлахдаа (тайлбарлахдаа) эрдэмтэд нэг талаас
хүний биологийн мөн чанар, нөгөө талаас түүний бодгаль хувийн туршлага, гуравдугаарт нийгмийг бүтээн бий болгож үйл
ажиллагаанд оруулдаг тэрхүү хууль зүй тогтлоос хариултыг эрж хайдаг.
Бодгалийн
сэтгэл зүй, зан байдал нь хүмүүс болон хүмүүсийн янз бүрийн олонлог — их, бага
бүлэг, хамт олон зэрэгтэй харилцаж байдаг.
Сэтгэц,
сэтгэцийн үзэгдлүүд
Сэтгэц гэдэг
нь объектив ертөнцийн
субъектив тусгал дүр юм.
Сэтгэцийн тусгах ба үйл ажиллагааг зохион байгуулах
гэсэн хоёр чухал шинж чанар байдаг. 1. Тусгах. Сэтгэц нь дээрх
тодорхойлолтын дагуу бодит байдлыг тусгах чанартай. Хүртэхүй, ой тогтоолт,
сэтгэхүй зэрэг нь бүгд тусгалын хэлбэрүүд юм. 2. Үйл ажиллагааг зохион
байгуулах. Сэтгэц нь тусгалын дагуу
зохицуулах, зохион байгуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийн зан байдлыг
зохицуулахад сэтгэцийн үүрэг оршиж байгаа юм. Энэ нь өөрөө өөрийгөө удирдана
гэсэн үг.
Дээрх хоёр үүргээс нь авч үзэх юм бол сэтгэц нь субъект
өөрийн зан үйлээ зохицуулахын тулд бодит байдлыг тусгах тусгал юм. Субъект
гэдэгт нь дан ганц хүн бус бүх амьд амьтад багтана.
Хэрвээ бид сэтгэцийг гадаад болон дотоод орчны тусгалын дэлгэц гэж төсөөлөн үзвэл
тэрхүү дэлгэцэн дээр үй түмэн үйл явц явагдаж, янз бүрийн дүрслэлүүд, дуу
авианууд үүсэж, үгүй болж байдаг ба энэ нь тасралтгүйгээр хөвөрч байдаг.
Тусгалын дэлгэцэн дээр явагдаж буй тэрхүү үзэгдэл, үйл явцыг нийтэд нь сэтгэцийн үзэгдлүүд хэмээн нэрлэж
болно.
Сэтгэцийн процесс –
Хүнийг хүрээлэн
буй бодит байдлын нөлөөллийг анхлан тусгах ба ухамсарлах боломжийг хангаж буй
сэтгэцийн үзэгдэл[2].
Сэтгэцийн процессыг
дотор нь хоёр ангилдаг:
1. Танин мэдэхүйн процесс. Энэ
нь хүн гадаад болон дотоод ертөнцийн юмс үзэгдлийг анхлан тусган авч, түүний
мөн чанарыг танин мэдэх үйл явц юм. Хүн юмс үзэгдлийг мэдэрч танин мэдсэнээр уг
зүйлийн дотоод мөн чанар, зүй тогтлыг сэтгэж танин мэдэх хүртэл энэхүү үйл явц
нь гүнзгийрэн явагддаг байна. Танин мэдэхүйн процессд дараах процессуд багтдаг.
Үүнд:
1. Сэрэл. Энэ нь юмс үзэгдлийн дан ганц нэг шинж чанар, талыг тусгадаг сэтгэцийн процесс юм.
2. Хүртэхүй. Сэрлийн тусламжтай тусгаж авсан “саланги, тусдаа” дүрүүдийг “нэгтгэн” нэгэн бүхэл дүрийг буй болгох сэтгэцийн процесс юм.
3. Анхаарал. Энэ нь ухамсрын чиглэл юм.
4. Ой тогтоолт. Юмс үзэгдлийг тогтоох, хадгалах, сэргээн санах үйл явц.
5. Сэтгэхүй. Ертөнцийн юмс үзэгдлийн дотоод нарийн уялдаа холбоо, хууль, зүй тогтлыг илрүүлэх сэтгэцийн процессын дээд хэлбэр.
6. Зохион бодохуй. Өөрийн туршлага дээрээ үндэслэн шинэ төсөөллийг бий болгох буюу бодит орчны тусгалыг өөрчлөх үйл явц.
7. Хэл яриа. Харилцах зорилгоор хэлийг хэрэглэх үйл явц юм.
1. Сэрэл. Энэ нь юмс үзэгдлийн дан ганц нэг шинж чанар, талыг тусгадаг сэтгэцийн процесс юм.
2. Хүртэхүй. Сэрлийн тусламжтай тусгаж авсан “саланги, тусдаа” дүрүүдийг “нэгтгэн” нэгэн бүхэл дүрийг буй болгох сэтгэцийн процесс юм.
3. Анхаарал. Энэ нь ухамсрын чиглэл юм.
4. Ой тогтоолт. Юмс үзэгдлийг тогтоох, хадгалах, сэргээн санах үйл явц.
5. Сэтгэхүй. Ертөнцийн юмс үзэгдлийн дотоод нарийн уялдаа холбоо, хууль, зүй тогтлыг илрүүлэх сэтгэцийн процессын дээд хэлбэр.
6. Зохион бодохуй. Өөрийн туршлага дээрээ үндэслэн шинэ төсөөллийг бий болгох буюу бодит орчны тусгалыг өөрчлөх үйл явц.
7. Хэл яриа. Харилцах зорилгоор хэлийг хэрэглэх үйл явц юм.
2. Сэтгэлийн хөдөлгөөн ба зоригийн процесс
Сэтгэлийн хөдөлгөөн. Гадаад болон дотоод орчноос ирж буй дохио цочроол болон мэдээлэлд хандах
дотоод хандлагыг илэрхийлэн гаргаж буй сэтгэцийн процесс. Өөрөөр хэлбэл янз
бүрийн сэтгэгдэл мэдрэмжийн илрэл юм.
Зориг. Өөрийн зорилгодоо хүрэхийн
тулд хүчээ дайчлах, өөрийгөө ухамсартайгаар удирдан жолоодох, аливаа саад
бэрхшээлийг даван туулах чадварыг зориг гэнэ.
Сэтгэцийн
шинж – энэ нь
бие хүний ихээхэн тогтвортой, байнга илэрдэг онцлогууд бөгөөд тухайн хүний
хувьд илрэх зан үйл ба үйл ажиллагааны чанар – тооны тодорхой түвшинг
тодорхойлдог[3].
Сэтгэцийн шинжид:
- Чиг хандлага. Энэ нь хүний хэрэгцээ, сэдэл, ертөнцийг үзэх үзэл, тогтсон хандлага болон амьдралын зорилго, үйл ажиллагаанд илэрдэг сэтгэцийн шинж юм.
- Темперамент. Сэтгэцийн процессын үргэлжлэх динамик хөдөлгөөнийг тодорхойлох сэтгэцийн шинж.
- Зан төлөв. Хүн хүрээлэн буй ертөнц, хөдөлмөр, бусад хүмүүс, өөртөө хандах хандлагыг илэрхийлэх зан байдлын чигийг тодорхойлох сэтгэцийн шинж.
- Авьяас чадвар. Энэ нь амжилттай сурч, аажиллах боломж олгодог ба нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг эзэмших онцлог илэрлийг тусгадаг сэтгэцийн шинж юм.
г.м.
- Чиг хандлага. Энэ нь хүний хэрэгцээ, сэдэл, ертөнцийг үзэх үзэл, тогтсон хандлага болон амьдралын зорилго, үйл ажиллагаанд илэрдэг сэтгэцийн шинж юм.
- Темперамент. Сэтгэцийн процессын үргэлжлэх динамик хөдөлгөөнийг тодорхойлох сэтгэцийн шинж.
- Зан төлөв. Хүн хүрээлэн буй ертөнц, хөдөлмөр, бусад хүмүүс, өөртөө хандах хандлагыг илэрхийлэх зан байдлын чигийг тодорхойлох сэтгэцийн шинж.
- Авьяас чадвар. Энэ нь амжилттай сурч, аажиллах боломж олгодог ба нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг эзэмших онцлог илэрлийг тусгадаг сэтгэцийн шинж юм.
г.м.
Сэтгэцийн
байдал – Тухайн
цаг мөчид илрэх хүний ажиллах чадвар болон сэтгэцийн үйлийн чанарын тодорхой
түвшин[4].
Сэтгэцийн байдал:
- Настроение (урам зориг)
- Фрустраци (бухимдал)
- Аффект (бачимдал- энэ нь богино хугацаанд илрэх, хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн)
- Айдас
- Түгшүүр
г.м.
- Настроение (урам зориг)
- Фрустраци (бухимдал)
- Аффект (бачимдал- энэ нь богино хугацаанд илрэх, хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн)
- Айдас
- Түгшүүр
г.м.
Сэтгэцийн
бүрдэл – Хүний
амьдралын болон мэргэжлийн туршлага эзэмших явцад төлөвшдөг сэтгэцийн үзэгдлүүд
бөгөөд агуулга нь мэдлэг, чадвар, дадлын онцгой зохицол юм[5].
Сэтгэл
судлалын шинжлэх ухааны бусад
шинжлэх ухаанд эзлэх байр суурь
Хүний
сэтгэц зан байдлыг түүний биологийн болоод нийгмийн үндсээс салгаж ойлгож
болохгүй. Иймээс төв мэдрэлийн системийн бүтэц, үүрэг, үйл ажиллагааны тухай
мэдлэг — хүний биологитой холбоотой. Ялангуяа, сэтгэцийн үзэгдэл ба төв
мэдрэлийн системийн
үйл ажиллагааг ерөнхийд нь Дээд мэдрэлийн үйлийн физиологийн хүрээнд авч үздэг.
Сэтгэл
судлал нь түүхийн шинжлэх ухаантай холбоотой ба хүний дээд сэтгэцийн үйлийн
хөгжил нь хөдөлмөрийн багаж ба тэмдгийн систем үүссэн зэргээр иргэншил үүсэхэд
түүхэн гол үүрэг гүйцэтгэж байжээ.
Хүн бол
биосоциаль амьтан бөгөөд зөвхөн нийгэмд оршин амьдардаг. Хүний сэтгэц, зан
байдлын онцлог, ертөнцийг үзэх үзэл зэрэг нь түүний бусад хүмүүстэй харилцах
харилцаанд нөлөөлж байдаг ба нийгмийн нэгээхэн салшгүй хэсэг болохынхоо хувьд
энэхүү нөлөөлөл нь цаашдаа нийгмийн их, бага бүлэг, хамт олны үйл ажиллагаанд
өөрийн тусгалаа олдог. Энэ утгаараа социологийн шинжлэх ухаантай холбоотой.
Ухамсар,
сэтгэхүй болон сэтгэцийн бусад олон үзэгдлүүд нь төрөхөөсөө анх бүрэлдэн бий
болдоггүй, харин онтогенезийн явцад, сургалт хүмүүжлийн үйл явцын үр дүнд бий
болдог. Иймд сурган
хүмүүжүүлэх ухаантай салшгүй холбоотой.
Мөн
сэтгэл судлал нь философитой холбоотой. Философи бол бүх шинжлэх ухааны
“эцэг” бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйн үндсийг тодорхойлдог. Энэ утгаараа
сэтгэл судлал нь шинжлэх ухаан болохын хувьд сэтгэц, зан үйлийн учир шалтгааныг
диалектик материалист чиг шугамаар харж тайлбарлах төдийгүй тэдгээрийн хууль,
зүй тогтол, механизмыг эмпирик арга зүйн тусламжтайгаар нээн илрүүлэх,
тайлбарлах шаардлагатай болдог. Бүхий л юмс үзэгдлийн үндэс болдог философийн
категориуд нь сэтгэцийн хөгжил, зүй тогтолд ч мөн яригдана. Мөн философийн
ахуйн тухай сургаал (онтологи), мэдлэгийн
тухай онол (эпистемологи), логикийн
сургаал, үнэлэмжийн болон ёс зүйн сургаал нь сэтгэл судлалын шинжлэх ухаантай
салшгүй нягт холбоотой хөгждөг байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны
үндсэн салбарууд
Нийгмийн
сэтгэл судлал
Нийгмийн ямарч
үзэгдэл нь өөрийн сэтгэл зүйн талтай байдаг бөгөөд нийгмийн зүй тогтол нь
хүмүүсийн үйл ажиллагааны илрэл байдаг. Харин хүмүүсийн үйлдэл бүр нь тухайн
хүмүүсийн ухамсар болоод хүсэл зоригтой холбоотой байдаг. Нөгөөтэйгүүр
хүмүүсийн хамтын үйл ажиллагааны нөхцөл нь харилцаа ба харилцан үйлдэлтэй
холбоотой маш онцгой хэлбэрийн холбоог бий болгодог ба үүнийг задлан шинжлэх
асуудал нь сэтгэл судлалын мэдлэгийн системээс гадуур явагдаж болохгүй юм.
Нийгмийн сэтгэл
судлал нь нийгмийн бүлэгт буй хүмүүсийн үйл ажиллагаа ба зан байдлын хууль зүй
тогтлыг, мөн түүнчлэн энэхүү бүлгийн сэтгэл зүйн хэв шинжийг судалдаг.
Мөн Нийгмийн сэтгэл судлал нь:
- Нийгмийн нэгдэл,
бүлэг, бодгалиудын ухамсар, зан үйлийн механизм болоод тэдгээрийн хоорондын
харилцаа, нийгмийн учир шалтгаан ба эдгээр механизмуудын нийгмийн янз бүрийн
түвшин болоод янз бүрийн нөхцөлд гүйцэтгэх үүрэг зэргийг судалдаг.
- Хүмүүсийн
хоорондын харилцааны үр дүнгүүдээс үүсэж буй сэтгэл зүйн үзэгдэл хуулийг
судалдаг.
- Бүлгийн болоод
ганцаарчилсан хүмүүс, өөр бусад хүмүүсийн үйл ажиллагааны үр дүн, зан байдал,
оролцооны нөлөөн доорх хүмүүсийн өнгөрсөн, одоо, ирээдүйн зан байдлыг судалдаг.
Ингээд ерөнхийд нь авч үзэхэд:
Нийгмийн сэтгэл
судлал нь нийгмийн аливаа нэгдэлд хамаарах нөхцөлд бие хүмүүсийн үйл ажиллагаа,
харилцаа ба зан үйлийн механизм, хууль зүй тогтол, баримтууд болоод тэрхүү
нэгдлийн сэтгэл зүйн онцлогийг судалдаг сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар
юм.
Нийгмийн сэтгэл
судлалын үндсэн хэсгүүд:
- Хамтын үйл
ажиллагаа ба харилцааны сэтгэл судлал: Энэ нь хамтын үйл ажиллагаан дахь
хүмүүсийн харилцан үйлдэл, харилцааны сэтгэл зүйн механизм ба хууль зүй
тогтол, баримтуудыг судалдаг. Энэ тохиолдолд хамтын үйл ажиллагаа нь
материаллаг, эсвэл оюун санааны зүйлсийг үйлдвэрлэхэд чиглэгдсэн
бодгалиудын үйлдвэрлэлийн хамтын идэвхтэй систем юм.
- Бие хүний
нийгмийн сэтгэл судлал: Хүмүүсийн янз бүрийн нэгдэлд бие хүмүүсийн онцлог
илрэх, хөгжих байдлыг судалдаг. Энэ тохитолдолд бие хүн нь нийгмийн
хүрээллийн харилцан үйлдэлд орж буй бодгаль юм.
- Бие хүмүүс
хоорондын харилцааны сэтгэл судлал: Харилцан үйлдлийн үйл явц дахь бодгаль
тус бүрийн хооронд тогтсон сэтгэл зүйн янз бүрийн харилцаа холбоог
судлана.
- Нийгмийн
бүлгүүдийн сэтгэл судлал: Хүмүүсийн янз бүрийн нэгдлүүдийн хөгжил, үйл
ажиллагаа, үүсэн бий болох сэтгэл зүйн үйл явцыг судалдаг.
Нийгмийн сэтгэл
судлал нь сэтгэл судлалын бусад салбарууд болох Ерөнхий сэтгэл судлал, Нас зүйн
сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал зэрэгтэй салшгүй холбоотой. Мөн
социологийн шинжлэх ухаантай холбоотой хөгждөг.
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
Сэтгэл судлалын нэг салбар болох сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүний
сурах хөгжих, төлөвших үйл ажиллагаатай холбоотой илрэх сэтгэцийн өөрчлөлт
хөгжлийн асуудлыг судлан тодорхойлно.
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал (СХСС) нь тодорхой үйл ажиллагаа, хөгжил,
харилцааг авч үзэхдээ боловсролын салбарын хүрээнд судалдаг.
СХСС нь
хүний сэтгэц ухамсар, түүний хөгжих зүй тогтлыг судлах бөгөөд боловсрол эзэмших
үйл явцад, сургалт танин мэдэхүйн орчинд хэрхэн өөрчлөгдөж буйг судална. Мөн СХСС
нь боловсролын үйл ажиллагаанд оролцож буй хүний насны онцлогийг тооцоолон үзэж
сургалт, хүмүүжлийн ажилд харгалзан үздэг.
СХСС-ын судлах зүйл нь:
·
Сургалт, хүмүүжлийн ажлын сэтгэл зүйн зүй тогтол буюу
сургалтын үйл ажиллагаа,
·
Нэг
талаас зохион байгуулагч болдог сургагч, багш, сурган хүмүүжүүлэгчдийн, нөгөө
талаас идэвхтэй оролцогч болдог суралцагч, сурагч, оюутны өвөрмөц үйл
ажиллагаа,
·
Сургалт хүмүүжлийн бүхэл тогтолцоо буюу хамтын үйл
ажиллагаа
Орчин үед СХСС нь илүү өргөн хүрээтэй асуудлыг судлах
болсон:
•
Сургалтыг удирдах сэтгэл зүйн механизм,
•
Боловсролын үйл явцыг бүхэлд нь,
•
Үйлдлийг баяжуулах арга замаар эзэмших тогтоох үйлийг
удирдах
•
Сургалтын сэдэлжүүлэлт
•
Сургалтанд амжилт үзүүлэхэд нөлөөлдөг хувийн сэтгэл зүй
хүчин зүйлүүд, тухайлбал хамтын ажиллагаа
•
Суралцагч ба багш бие хүний өвөрмөц онцлог
СХСС-ын зорилтууд:
·
Сургаж зааж буй хүмүүсийн нөлөөгөөр суралцаж, хөгжиж буй
бие хүмүүсийн оюун ухааны болон бие хүний хөгжлийн зүй тогтол, механизмыг нээх,
·
Суралцагч, багшийн хамтын үйл ажиллагаанд нийгэм –
түүхийн туршлагыг эзэмших хөгжлийн зүй тогтол, механизмыг тодорхойлох,
·
Сургалтын арга хэлбэрээр бие хүний хөгжлийг хангах холбоо
хамаарлыг тодруулах,
·
Сурган хүмүүжүүлэгчийн үйл ажиллагааны үндэс, түүний
хувийн болон мэргэжлийн шинж чанаруудыг тодорхойлох,
·
Хөгжүүлэх сургалтын буюу шинжлэх ухаан, онолын сэтгэхүйг
хөгжүүлэх механизмыг тодорхойлох,
·
Янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг эзэмших шалгуур,
нөхцөл, зүй тогтлыг илрүүлэх,
·
Боловсролын стандарттай нийцэх мэдлэг эзэмших түвшин,
чанарыг оношлох сэтгэл зүйн үндсийг тодорхойлох,
·
Боловсролын системийн бүх түвшинд боловсрол олгох үйл
явцыг цаашид сайжруулах сэтгэл зүйн үндсийг боловсруулах.
Нас зүйн буюу хөгжлийн сэтгэл судлал
Жирийн
эрүүл хүний хөгжлийн зүй тогтол, хүүхэд ахуй наснаас өтөл нас хүртэлх насны үе
бүр дэх сэтгэл зүйн онцлог болоод зүй тогтлыг судлах бөгөөд үүнтэй
холбоотойгоор хүүхдийн сэтгэл судлал, өсвөр насны болон насанд хүрэгчдийн
сэтгэл судлал, геронтопсихологи (хөгшрөлтийн сэтгэл судлал) г.м. хуваагддаг.
Нас зүйн буюу хөгжлийн сэтгэл судлалын судлах зүйл нь
хүний сэтгэцийн насны онцлог, өөрчлөлт, хөгжил юм. Мөн:
Сэтгэцийн процессын онтогенез хөгжил
Бие хүний сэтгэл зүйн чанаруудын хөгжил
Мэдлэг, чадвар эзэмших явцад нас ба сэтгэцийн онцлог хэрхэн нөлөөлөх
Бие хүний хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлыг судална.
Сэтгэцийн процессын онтогенез хөгжил
Бие хүний сэтгэл зүйн чанаруудын хөгжил
Мэдлэг, чадвар эзэмших явцад нас ба сэтгэцийн онцлог хэрхэн нөлөөлөх
Бие хүний хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлыг судална.
Нас зүйн буюу хөгжлийн сэтгэл судлалын объект нь хүүхэд,
өсвөр насны хүүхэд, идэр залуу насны ба нас бие гүйцсэн, хижээл насны хүмүүс
буюу хүнийг онттогенез хөгжлийнх нь явцад судалдаг. Мөн энэхүү шинжлэх ухаан нь
хүнийг нас, бие, сэтгэцийн хөгжлийнх нь явцад хэрхэн яаж сургаж хүмүүжүүлэх,
эдгээр үйл явцад нөлөөлдөг хүчин зүйлүүдийг тодорхойлж, нарийвчлан судалсны
үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ирээдүйн бие хүнд нөлөөлөхөд ач
холбогдолтой болно.
Хөдөлмөрийн сэтгэл судлал
Хүний
хөдөлмөрийн үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлог, хөдөлмөрийн дадлын хөгжлийн зүй
тогтол, мэргэжлийн үйл ажиллагаанд хүний
хувийн онцлог сэтгэцийн үйл ажиллагааны хэлбэржилт ба илэрлийн зүй тогтлыг
судалдаг сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар.
Хөдөлмөрийн
сэтгэл судлал нь мэргэжилд тэнцэх, мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгэл зүйн бэлэн
байдал түүний сэтгэл зүйн тодорхойлолт зэрэг асуудлыг судалдаг.
Хөдөлмөрийн үйл ажиллагаа нь байгалийн эд юмс, эсвэл тэмдэгтийн систем, текст,
томьёо, уран зураг гэх мэтийн бүтээгдэхүүнийг буюу өөрөөр хэлбэл, объектив үнэт
зүйлсийг бүтээн бий болгох үйл явц юм. Хөдөлмөр нь хүнээс ямар нэг эд зүйлсийг
бүтээн бий болгохын тулд өөрийн сэтгэхүйн чадвар, мэдрэмж ба зохион бодохуй,
төсөөлөл, сэтгэл хөдлөлийн чадвар зэргээ бүрэн ашиглаж, ихээхэн хэмжээний
энерги зарцуулахыг шаарддаг.
Анагаахын сэтгэл судлал
Сэтгэц
засал болон сэтгэл зүйн эмчилгээний явц дахь эмчийн үйл ажиллагаа болоод өвчтөний зан байдлын
сэтгэл зүйн онцлогийг судалдаг.
o Клиник
сэтгэл судлал —
Хүний сэтгэц зан байдлын янз бүрийн өөрчлөлтийн шалтгаан илрэлийг болон янз
бүрийн өвчний үед үүсэх сэтгэцийн өөрчлөлтийг судалдаг.
o Патопсихологи
— Сэтгэцийн
хөгжлийн гажиг болон янз бүрийн хэлбэрийн тархины патологийн (эмгэгийн) үе дэхь
сэтгэцийн бууралтыг судалдаг.
Психофизиологи
Сэтгэцийн
процесс, байдал болон зан байдлын нейрофизиологийн
үндсийг судалдаг. XIX
зууны үед Францын философич Н.Массиас анх сэтгэцийн үйл ажиллагааг физиологийн объектив
аргуудын тусламжтай судлах үүднээс энэхүү нэр томьёог гаргаж ирсэн. Психофизиологи
нь сэтгэл судлалын мэдлэг дээр тулгуурласан байгалийн шинжлэх ухааны салбар
бөгөөд гурван хэсгээс бүрэлддэг байна.
- Физиологийн
сэтгэл судлал. Анх XIX
зууны сүүлээр нэрт эрдэмтэн В.Вундт энэхүү нэр томьёог гаргаж ирсэн. Орчин үед
физиологийн сэтгэл судлалыг доод түвшнээс дээд түвшин хүртэл сэтгэцийн үйл
ажиллагааны физиологийн механизмыг судалдаг сэтгэл судлалын салбар гэж үздэг. А.Р.Луриягийн
тодорхойлсноор физиологийн сэтгэл судлал нь сэтгэцийн үйл ажиллагааны тусдаа
хэсгүүд болох сэдэл, хэрэгцээ, сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, оюун
ухааны болон хэл ярианы нарийн үйл явцыг судалдаг гэсэн.
- Дээд
мэдрэлийн үйл ажиллагааны физиологи. “Дээд
мэдрэлийн үйл ажиллагаа” хэмээх ойлголтыг анх И.П.Павлов гаргаж ирсэн ба энэ нь
“сэтгэцийн үйл ажиллагаа” хэмээх ойлголттой ижил утгатай юм. Энэ нь сэтгэцийн
үйл ажиллагааны физиологийн асуудлыг судалдаг.
- Нейропсихологи. Энэ нь сэтгэл судлал, анагаах
ухаан (тархины
мэс засал, мэдрэл судлал),
физиологийн зэрэг хэд хэдэн шинжлэх ухааны зааг дээр үүссэн салбар шинжлэх
ухаан бөгөөд тархины төвүүдийн гэмтлээс олж авсан баримт дээр тулгуурлан дээд
сэтгэцийн үйлийн тархины механизмыг судалдаг.
Дифференциаль сэтгэл судлал
Дифференциаль сэтгэл судлал нь сэтгэл судлалын шинжлэх
ухааны салбар бөгөөд хүмүүсийн хоорондын сэтгэл зүйн бодгаль буюу хувийн ялгааг
судалдаг. Дифференциаль сэтгэл судлалын судалгааны объект нь хүний сэтгэцийн
хөгжил буюу насны өөрчлөлтүүд юм. Дифференциаль сэтгэл судлал гэдэг нэр томьёог
анх Германы сэтгэл судлаач В.Штерн “Бодгаль сэтгэл зүйн ялгаа” гэдэг
бүтээлдээ гарган ирж судлах шаардлагатайг тэмдэглэсэн. Энэхүү салбарын гол
төлөөлөгчид нь А.Бине, А.Ф.Лазурский, Дж.Кеттель нар юм.
Дифференциаль сэтгэл судлал нь дараах гол асуудлыг
судалдаг. Үүнд:
-
Хүний сэтгэц физиологийн төрөл бүрийн үүргийг насны
өөрчлөлт, хэм хэмжээ, онцлогтой нь уялдуулан судалж тайлбарладаг.
-
Хувь хүн, бие хүний нас бие гүйцсэн байдлыг тодорхойлох
эталон буюу загварыг бий болгох.
-
Хүний амьдралын насны үечлэл дэх чухал бололцоог
илрүүлэх.
- Шинжлэх
ухааны үндэслэлтэйгээр сэтгэцийн хөгжлийг зөв оношлох, хүний насны үечлэлийн
хоорондын хамаарал, тэдгээрийн онцлогийг тодорхойлох.
Дээрх асуудлыг шийдвэрлэхэд хүнийг амьдралын туршид
судлах шаардлагатай. Дифференциаль сэтгэл судлалын судалгааны объектын онцлог
нь хүнийг амьдралын туршлага нь сэтгэл зүйн өсөлтийг судалхын зэрэгцээ төрөл
бүрийн чанарын өөрчлөлт болох оюун ухааны хөгжил, сэтгэл зүйн буюу бие хүний
өсөлт төлөвшилт, бие хүний ертөнцийг үзэх үзлийн өөрчлөлт зэргийг судлахад
оршино.