Б.Уламбаяр багшийн блог
мультимедиа хэрэглэгдэхүүн
2017-05-30
2016-10-13
Баруун, Зүүн тархины ялгаа ба гайхамшиг
Джил Болти Тейлор
АНУ-ын мэдрэлийн анатомич. 1959 онд Кентукки мужийн Луисвилл хотод төрсөн.
Түүний ах нь шизофрени өвчтэй байсан бөгөөд тэрээр "хэвийн" ба "хэвийн бус" тархины ялгааг ойлгохыг хүсэж байсан гэдэг. Иймд тэрээр шизофрени болон сэтгэцийн бусад өвчтэй хүмүүсийн тархийг судлах болсон ба 1994-1997 онд NAMI (National Alliance on Mental Illness)-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
1996 оны 12-р сарын 10-ны өдөр түүний тархины зүүн хэсэгт цус харвалт болж улмаар тархины хүнд хагалгаанд оржээ. Тэрээр бүрэн тэнхэрхийн тулд 8 жил зарцуулсан гэдэг. 2006 онд түүний "My Stroke of Insight, A Brain Scientist’s Personal Journey" ном гарсан. Энэхүү ном нь 30 гаруй улсын хэлээр орчуулагдан гарч бестселлер болсон юм.
Түүний зүүн тархины үйл ажиллагаа алдагдах үеийн сэтгэцийн байдлыг тэрээр TED Talk -д ийн ярьсан байна.
2016-03-10
2016-03-07
Сэтгэл судлалын хөгжлийн түүхэн тойм
Сэтгэл судлалын үүсэл хөгжлийн түүхэн тойм
Эх сурвалж: Одгэрэл.П. Сэтгэц судлалын түүх. –УБ., 2003
Ярошевский.М.Г. История психологии. – Москва., 1976
Эртний ба дундад зууны
үеийн
сэтгэл судлалын хөгжил
Эртний
сэтгэгчид хүн хэдий оюун ухаанаар дээд зэргийн хөгжилтэй ч ертөнцийн болон
байгалийн хуульд захирагддаг гэдгийг нээжээ.
МЭӨ
олон мянган жилийн тэртээ Энэтхэг, Хятад, Египед, Грек зэрэг орнуудад орчин
үеийн шинжлэх ухаантай төстэй онол урсгалууд гарч ирж байсан. Энэ үед бие
махбодийг орхих чадвартай сэтгэлийн үхэшгүй мөнхийн тухай домог ноёрхож байсан.
Сэтгэл судлалын судлах зүйл, сэтгэцийн үзэгдлүүд
Сэтгэл судлалын судлах зүйл
Харин логос
хэмээх нь үг гэсэн утгатай ба гэхдээ
зүгээр үг бус харин тодорхой санааг илэрхийлсэн утгатай үг юм. Нөгөөтэйгүүр,
үүнийг ойлголт хэмээн авч үзэж болох
юм.
2016-03-01
Subscribe to:
Posts (Atom)