Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009
Хоёр. Дундад
зуун
2.1. Дундад зууны үеийн Европийн
сургууль, боловсрол
Дундад зууны эхэн үед дэлхийн соёлын хөгжилд
томоохон өөрчлөлт гарч, боловсрол, соёлын шинэ төвүүд бий болсон байна. Лалын
ертөнц тэр чигээрээ сэргэн мандаж, тэнд соёл, боловсрол өндөр хурдацтайгаар
хөгжих болов. Дорно зүгт томоохон эзэнт гүрнүүд байгуулагдан түүхийн тавцанд
гарч ирсэнээр өрнө ба дорны соёлын хөгжил олон газраар огтлолцох болжээ.
Ялангуяа XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний их байлдан дагуулалт өрнө,
дорны харьцааг үндсээр нь өөрчилж, түүхийн шинэ үеийг нээсэн юм.
Энэ үед өнөөгийн Европийн ихэнх улсууд Римийн эзэнт гүрний уналт ба дорно зүгийн улсуудын довтолгооноос үүдэлтэй хямралд автагдах болов. Гэхдээ энэ үед эхэлсэн өрнийн христ шашны сэргэлт нь араасаа соёл, боловсролын хөгжлийг дагуулах болсон байна. Сүм хийдүүдийн нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг хязгааргүй нэмэгдэж, сүм хийдийн тогтолцооны хүнд нүсэр байгууламжийг ажиллуулах боловсон хүчний эрэлт эрс нэмэгджээ.

Августин (353 - 430)
Христийн үзэл санааг
соёл, боловсролын салбарт нэвтрүүлэгч. Хүмүүжлийн зорилго бол Бурханы таалалд нийцэх
явдал бөгөөд үүн дээр үндэслэн Бурханыг хайрлах сэтгэлийг төлөвшүүлнэ гэж
үзсэн. Христийн хүмүүжил дэхь буруу номтоны илрэлүүдтэй тэмцэхэд уриалж байв.
Түүнийхээр хүний амьдралын гол утга Библи судрыг судлах явдал бөгөөд гэгээрэл,
боловсрол хоёрдугаар зэргийн асуудал мөн.
Дундад зууны үед зөвхөн сүм, хийдүүд л хажуудаа сургууль ажиллуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ялангуяа XII зууны үед сургуулиуд сүм хийдийн хувьд өвөрмөц үүрэг гүйцэтгэх болсон байна. Сүм бүр өөрийн гэх сургуультай байж, дундад зууны үеийн дундуур эдгээр сургуулиудын хамгийн тэргүүний гэсэн хэсгүүд Францын урлаг, соёл болон Готын үеийн урлаг цэцэглэн хөгжиж байсан тэр газруудад байрлах болжээ. Мэдээж хэрэг сүм хийдүүд сургуультай боловч, яг түүний дэргэд сургууль, боловсрол маш хязгаарлагдмал хүрээнд үйлчилж байв. Иймд XYII зууны үед сургууль, соёлын газрууд сүм, хийдийн нөлөөнөөс гарах үйл явц эрчимжсэн байна. Католик сүм хийдийн шинэчлэлийн үр дүнд сүмийн удирдлагуудад боловсролтой туслахууд, сайтар тохижуулсан анги, танхим, түүнд хэрэглэх ном, судар, түүнийг тайлбарлах шаардлага зайлшгүй урган гарчээ. Мөн энэ үед шинжлэх ухаан, сургалтын газрууд төвлөрсөн томоохон төвүүд байгуулагдах болов. Тухайлбал, Готын үеийн урлагийн шилмэл бүтээлүүд төвлөрсөн Лан, Шартр болон соёл, боловсролын хувьд маш хурдан цэцэглэн мандсан Париж хотууд хөгжсөн байна. Ингэснээр оюун ухааны эрэлхийлэл ба урлагийн салбар дахь ололт амжилтуудын голомт давхцах болов.

Нурсийн Бенедикт (480 - 533 он)
529 онд бенедиктинчүүд
буюу анахоретүүдийн орденг үндэслэгч. Энэ газраа XI зуун хүртэл ноёрхсон анхны
сүм, хийдийн сургуулиудыг байгуулсан. Сургалтыг латин хэл дээр явуулж, латин
хэлээр хичээл явуулах уламжлал тогтоожээ. Мөн латин хэлийг эрдэмтдийн хэл
хэмээн нэрийдсэн байна.
Шашны зан үйл, үйл ажиллагаа өөртөө зайлшгүй боловсролыг дагуулсан учраас бүр XII зууны үеэс сүм хийдийн дэргэдэх сургуулиуд их сургууль болон өргөжжээ. Байгуулагдсан эхний үеэсээ их сургуулиуд оюун ухааны төвүүдийн үүргийг гүйцэтгэж байв. Чухам эдгээр төвүүдэд эртний үе ба лалын ертөнцийн соёл, боловсролын их өв уламжлалыг судалж байв. Араб ба грекийн сонгодог бүтээлүүд латин хэлэнд хөрвүүлэгдэж, тэр үеийн их сургуулиуд үүнийг судлан, сургах болжээ. Үнэндээ Европчууд өөрийн соёлын үндэс болж байсан эртний соёлыг дахин судалж эхэлсэн байна. Чухам энэ үед боловсролын орчин үеийн тогтолцоо болох их сургуулиуд байгуулагджээ. Тухайлбал, 1100 онд Болонье хотод анхны их сургууль байгуулагдсан бол мөн онд Париж, Оксфордод, 1218 онд Саламанкад, 1366 онд Гейдельбергт, 1636 онд Гарвардад их сургууль байгуулагдсан байна.

2.2. Дундад зууны эхэн үеийн боловсролын
тогтолцоо
Дундад зууны үеийн эхэн үеийн нэгэн сударт:
“Зууван маягийн намхан таазтай жижиг өрөө. Нарийн хавчиг цонхоор нь нарны гэрэл
бүдэг тусна. Урт ширээний ард янз бүрийн насны хөвгүүд зэрэгцэн суужээ. Гайгүй
хувцасласан нь энд чинээлэг гэр бүлээс гаралтай хүүхдүүд байгааг илтгэнэ.
Ширээний эхэнд хувраг зогсож байна. Өмнө нь том гар бичмэл дэлгээстэй байх
бөгөөд хажууд нь өдөн үзэг зоолттой харагдана. Хувраг латин хэлээр дүнгэнэтэл
ном уншина. Хүүхдүүд түүнийг дагалдан ойлгомжгүй үгийг давтан хэлнэ. Энд сүмийн
хичээл явагдаж байна” хэмээн бичсэн нь чухамдаа тухайн үеийн сургуулийн дүр
төрхийг бодитойгоор дүрслэн үзүүлсэн хэрэг байв.
Пьер Абеляр (1079 - 1142 он)
Бурхан судлаач,
диалектик схоластик онолыг үндэслэгч. Өөрийн гэх сургуулийг үндэслэсэн ба тэр
сургуулийн заах аргын онцлог ярилцлага, маргаанд оршиж байв. Шавь нар нь түүнд
ямар ч асуулт тавьж болох ба багш харилцан ярианы явцад хариултаа өгч, шавь нар
нь хариултанд нь суралцдаг байв.
Дундад зууны эхэн үеийг түүхэнд “харанхуй үе” хэмээн нэрлэдэг. Эртний үеэс дундад зуунд шилжих үед Өрнөд Европ даяараа соёлын гүнзгий уналтад өртсөн юм. Зөвхөн зэрлэг омог, аймгуудын довтолгоо Баруун Римийн эзэнт улсыг мөхөөж, түүний эртний соёлын үнэт зүйлсийг устгасан бус мөн сүм, хийдийн зүгээс эртний соёлын өв уламжлалд дайсагнан хандаж байсан явдал ийм уналт гарахад их үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, соёл, боловсролын эсрэг I Пап лам Григорий ил тод тэмцэл хийж, эртний сэтгэгчдийн ном, бүтээл уншихыг хориглон математикыг муу ёрын шинжлэх ухаан хэмээн зарлаж байв. Ялангуяа соёлын хүрээний чухал салбар болох боловсрол ихээхэн хэлмэгджээ. I Пап лам Григорий “Бүдүүлэг байх нь шударга үнэний эх мөн” хэмээн хэлсэн нь үүний баталгаа мөн.
МЭ -ий 5-10 дугаар зуунд Өрнөд Европод чухамдаа бүдүүлэг ёс ноёрхож, бичиг үсэгтэй хүнийг жирийн тариачид төдийгүй, дээдсийн хүрээлэлээс ч олоход бэрхтэй байв. Олонхи рыцариуд гарын үсгийнхээ оронд хэрээс зурдаг байсан нь үүний гэрч мөн. Теодорих Остготский хэмээх төрийн зүтгэлтэн гарын үсгийнхээ оронд өөрийн нэрийг сийлсэн тамга дардаг байсан бол Агуу их Карл хаан амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл бичиг үсэг сурах гээд чадаагүй байна.

Агуу их Карл (742 - 814 он)
Франкуудын эзэн хаан. Гэгээрэл боловсролын
хүрээнд томоохон үйл ажиллагаа явуулсан. Насныхаа эцэс хүртэл бичиг үсэггүй
байсан боловч, сургууль, соёлын газруудыг төрт ёсны томоохон зэвсэг гэдгийг
ойлгож байв. 789 онд сүм хийд, вант улс бүрийн дэргэд хөвгүүдэд зориулсан
сургууль байгуулах зарлиг гаргажээ. Орчин үеийн Францад Ариун Шарлийн өдөр буюу
энэ хууль гарсан өдрийг сургуулийн баяр хэмээн тэмдэглэдэг.
Харин тэрээр боловсрол, шинжлэх ухааныг дэмжиж, эрдэмтэн мэргэдэд сайнаар ханддаг байсан нь сүм хийдийн дэргэд сургууль байгуулах зарлиг гаргаж, чөлөөт иргэдийн хүүхдүүд заавал суралцах ёстой боловсролын хуулийг санаачилж байснаас харагддаг. Гэхдээ түүний эдгээр арга хэмжээ боловсролтой хүн цөөн байснаас үүдэн хэрэгжиж чадаагүй юм. Гэсэн хэдий ч ордны дэргэд улс орныг удирдах хүн бэлтгэх зорилгоор өвөрмөц сургууль байгуулж байв. Карл хаан Европийн өнцөг булан бүрээс эрдэм мэдлэгтэй хүмүүсийг урьж, төрийн ба шашны албан тушаалд дэвшүүлж байжээ.

Сен-Викторийн Гуго (1096 - 1141
он)
“Дидаскаликон”, “Ертөнцийн зураглал”, “Хэлзүйн
тухайд” зэрэг бүтээл туурвисан Францын шашин судлалын эрдэмтэн. Заах аргын
зорилго бол хүний амьдралын утга учир, мөн чанарыг сургалтын утга учиртай
уялдуулахад оршино хэмээн үзжээ. Шавь хүнд тавигдах үндсэн шаардлага бол
байгалаас заяасан авьяас, чадвар, хичээл зүтгэл, сайхан сэтгэл мөн.
Тэд тэндээ эртний Грекийн гүн ухаантан Платоны байгуулсан сургуулийн нэрээр Академи гэж нэрлэгдсэн эрдэмтдийн дугуйлан маягийн төвүүдийг байгуулах болов. Энэхүү Академи нь уулзалдахаараа гүн ухаан ба шашны асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүлж, бүтээл, туурвил гаргадаг найз нөхдийн хүрээлэл ба эрдэмтдийн нийгэмлэг хоёрын завсрын байгууллага мэтээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Академийн гишүүд Карл хааны үзэл баримтлал дахь эртний ба христийн үзэл санааг илэрхийлсэн өвөрмөц нэрийг зүүдэг. Тухайлбал, Карл хаан өөрөө бурхан шүтэгч хаадын дүр болох Библийн Давид хааны нэрээр өөрийгөө нэрлэж байв.

Винцент из Бове (1190 - 1264)
Мэдлэгийн олон талын
боловсрол эзэмшсэн лам хүн. “Язгууртан гаралтай хүүхдийг хүмүүжүүлэх тухайд”
хэмээх сурган хүмүүжүүлэх чиглэлийн номондоо шавь хүн багшдаа ухамсартай, баяр
хөөр бялхсан, төлөв төвшин хандахыг уриалж, багшаас ирэх шийтгэлийг өөртөө
хэрэг болох хэмжээнд ойлгон хүлээн авах ёстой хэмээн сургажээ. Түүний хүмүүжилд
тавьдаг гол зарчим “Хэн захирагдаж чадахгүй байна, тэр удирдаж чадахгүй” гэдэгт
суурилдаг.
Түүний зарлигаар Ахенд сүм барьж, франк хэлний цагаан толгой зохиож, герман хэл дээр аман зохиол цуглуулж байв. Ахенд түүний байгуулсан сүм боловсролын том төв болсон байна. Тэнд тусгайлан байгуулсан сургуульд алдарт эрдэмтэн, зохиолч Флакк Алкуин багшилж, хаан ба ордны ихэс дээдсийн хүүхдийг сургаж байв. Ахенд бичиг үсэггүй Европийн өнцөг булан бүрээс цөөн тооны боловсролтой хүмүүс цугларч дээр өгүүлсэнээр эртний Грекийн ёсоор эрдэмтдийн нийгэмлэгээ Академи хэмээн нэрлэх болсон байна. Алкуин өөрөө Тур хот дахь Ариун Мартины сүмийн аббат болсон бөгөөд тэндээ сургууль байгуулсан нь төгсөгчидөөс нь олон хүн Франц дахь сүм хийдийн сургуулиудын нэрд гарсан багш нар болжээ.

Флакк Алкуин гар бичмэлээ Их Карл хаанд
өргөн барьж байгаа нь
2.3. “Каролингийн дахин сэргэлтийн”
үеийн соёл, боловсролын өсөлт
Их Карл хаан болон түүний залгамжлагчид төр
барьж байх үеийн соёл, боловсролын сэргэлтийг түүхэнд “каролингийн сэргэн
мандлын үе” хэмээн нэрлэдэг. Гэхдээ энэ үе төдийлөн удаан үргэлжлээгүй юм.
Удалгүй соёлын амьдрал дахин сүм хийдийн гарт төвлөрөх болсон байна.
Дундад зууны үеийн сүм, хийд соёлын өвийг хадгалагч, түүний гол төвийн үүрэг гүйцэтгэж байв. Тэдгээрт томоохон номын сан ажиллаж, сүм хийдийн тэргүүнүүдийн туурвисан бүтээлийг хувилж, грек-римийн сонгодогуудын номыг орчуулах өргөн цар хүрээтэй ажил хийгдэж байсан юм. Хэдийгээр иргэний зарим нэг сургууль ажиллаж байсан боловч дундад зууны эхэн үеийн сүм, хийдүүд тухайн үедээ боловсрол, сургалт явуулж байсан цорын ганц төв болж байв. Тэдгээрийн дэргэдэх сургуулиуд шашны боловсрол олгож байсан хэдий ч дээр дурдсан Агуу их Карл хааны хүч чармайлтаар боловсролын байдал зарим талаар өөрчлөгдөж, агуулга нь илүү өргөн хүрээтэй болсон байна.
XIII зуун хүртэл сүм, хийдийн дэргэд бие даасан ханлигуудын хийдийн, томоохон сүм хийдийн епископийн, иргэний зориулалттай палациум гэсэн гурван төрлийн сургууль ажиллаж байв. Томоохон сүм хийд болон бие даасан ханлигуудын дэргэдэх сургуулиуд нь зэрлэг омог, аймгуудын довтолгооны үед сонгодог соёлын өв уламжлалыг хадгалах газар болж байсан юм. Епископ сургуульд гол төлөв бага боловсрол олгоно. Гэсэн хэдий ч ард түмний соёл, боловсролын амьдралд хамгийн үнэтэй хувь нэмрийг иргэний зориулалтын палациум сургуулиуд оруулж байв. Ийм сургуулиудын нэгний захиралаар дээр бидний дурьдсан Флакк Алкуин ажиллаж байжээ. Түүний хүч чармайлтаар палациум сургуульд 3 шатлал бүхий сургалтыг явуулах болсон байна. Тэдгээрийн тоонд:
1. Унших, бичих, энгийн ярианы латин хэл, Библийн тухай анхны төсөөлөл авах хичээл
2. Хэл зүй, илтгэх урлаг, диалектик, арифметик, геометр, одон орон, хөгжим зэргийг багтаасан 7 чөлөөт урлагт суралцах хичээл
3. Ариун судрыг гүнзгийрүүлэн судлах хичээл гэсэн шатлал ордог.

Чөлөөт 7 урлаг хичээл. XY зууны үеийн
ханын зураг
Дундад зууны үеийн сургалтын үндсэн хөтөлбөр нь “Чөлөөт 7 урлаг” хэмээх хичээл байв. Бүр дундад зууны эхэн үед сүм, хийдийн дэргэдэх сургуулиудад эдгээр хичээлийг үзэж байсан юм. Эдгээр хичээлүүд нь бүр Римийн эзэнт гүрний төгсгөл үед бий болсон багц хичээлүүд байв. Эдгээр хичээлийг “гурвалсан зам” буюу “тривиум”, “дөрвөлсөн зам” буюу “квадривиум” хэмээн хоёр хэсэгт хуваадаг.
Сурагчид юуны өмнө хэл зүй, диалектик, илтгэх урлагийг багтаасан тривиум хичээлийг үзнэ. Хэл зүйн хичээлд латинаар уншиж, бичих хичээл орох ба диалектикийн хичээл нь өнөөгийн бидний мэдэх формаль логикын хичээлтэй төстэй байв. Энэ үеийн сурагчдыг ерөнхийд нь школяр хэмээн нэрийддэг. Диалектикийн хичээлийн явцад школярууд маргаан өрнүүлж, баталгаа гаргах аргад суралцана. Харин илтгэх урлагийн хичээлийн хувьд шүлэг, зохиол бичих, илтгэж сурах зэрэгт суралцана.
Тривиум хичээлүүд нь илүү гүнзгий, хүнд хичээлүүд болох квадривиумд бэлтгэх зорилготой. Эдгээр хичээл нь арифметик, геометрийн хичээлээр эхэлж, цаашдаа хөгжим, одон орны хичээлээр үргэлжилдэг. Гэхдээ эдгээр хичээлүүд нь өнөөдөр бид энэ нэрээр нэрлэдэг хичээлүүдтэй адил бус гэдгийг тэмдэглэх нь чухал. Тухайлбал, одон орны хичээл гэхэд л од, гариг хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдөг тухай дундад зууны үеийн зурхайн ухаанд голчлон тулгуурлан явагдана. Харин хөгжмийн хичээл нь янз бүрийн хэмнэл, үргэлжлэлийн харьцааны тухай онолын хичээл үздэгээрээ математиктай илүү төсөөтэй байв.
Квадривиум сургалтыг ихэнх школярууд дуусгадаггүй ба зөвхөн илүү сэргэлэн, мэрийлттэй хэсэг нь л төгсөж, цаашдаа Париж, Салерно, Болоний их сургуулиудад суралцахаар оддог.
Боловсролын салбарт өөрийн хийсэн шинэчлэлээ тайлбарлан Флакк Алкуин: “Ингэснээр франкуудын газар нутаг дээр эртний үеэ бодвол илүү гайхамшигт хүрсэн шинэ Афин сүндэрлэн босно. Учир нь бидний бүтээсэн Афин Христийн сургаалаар цэцэглэсэн учир Академийн (Платоны байгуулсан сургуулийг хэлж байна. Зох) бий болгосон цэцэн мэргэнийг даван гарах юм” хэмээн өгүүлсэн байдаг. Түүний боловсруулсан сургалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус боловч, дээр дурьдсан чөлөөт урлагийн төрөл тус бүрээр сурах бичиг бичсэн нь боловсролын салбарт томоохон дэвшил авчирсан юм.
Ийнхүү боловсролын салбарт ахиц, дэвшил гарахын зэрэгцээ хүний мэдлэг эзэмших хэрэгцээ ба шашны хэрэгцээг хооронд нь зохицуулах шаардлага гарч ирэв. Үүнийг тухайн үеийн гүн ухааны нэгэн урсгал болох схоластик чиглэлийнхэн шийдвэрлэх оролдлого хийсэн байна.
Схоластик нь шашны философийн нэг төрөл бөгөөд шашныг хүний оюун ухаантай зөв зохистой харьцаанд оруулах шаардлагын дагуу гарч иржээ. Шашны тогтсон үзэл баримтлалд эргэлзэх, мухар сүсгийг шүүмжлэх, тэрс үзэл гаргах зэрэг нь схоластик философи үүсэх үндсэн хөрс суурь мөн. Энд философч, шашин судлаач Фома Аквинский ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Фома Аквинскийн үйл ажиллагаа шашны сургаалд шинжлэх ухааны мэдлэгийн агуулга оруулахад бүхэлдээ чиглэгдэж байв. Түүний боловсруулсан сургаал Аристотелийн формаль логик ба хийсвэр бурханы үзэлд тулгуурласан соёлын шинэ хэв маяг төлөвшихөд нөлөөлсөн аж. Үүний үр дүнд философийн шинжлэх ухаанд ерөнхий ойлголт гэж байхгүй зөвхөн тэднийг нэрлэсэн нэр л байдаг хэмээн үздэг номинализм, ерөнхий ойлголтууд юмсаас түрүүнд буй болсон хэмээн үздэг реализм гэсэн урсгал, чиглэл бий болж, түүний төлөөлөгчид ширүүн маргаан өрнүүлж байв. Схоластик чиглэл хөгжсөнөөр сүм, хийдийн дэргэдэх хуучин сургуулиуд уналтад орж, илтгэх урлаг, хэл шинжлэлийн оронд формаль логик, шинэ латин хэл түлхүүтэй заагдах болов.
Фома Аквинский (1225/6 - 1274 он)
Шашин судлаач, гүн
ухаантан, схоластик чиглэлийг үндэслэгч, сүм хийдийн гол үзэл сурталчдын нэг.
Оюун ухаан бол итгэл, үнэмшлээс үл хамаарагч хүний жинхэнэ мөн чанарын дотоод
хүчин зүйл хэмээн үздэг. Бурханы бараг бүх мөн чанар оюун ухаанд хүртэгдэх
бөгөөд хүний ахуйг Бурхан бүтээсэн гэж томьёолсон. Түүнийхээр танин мэдэхүйн
бүхий л тогтолцоо хамгийн дээд сайн сайхан болох бурханыг танин мэдэхэд
чиглэгдэх ёстой.
Схоластик философчдын боловсролын хүрээнд оруулж ирсэн үзэл баримтлалыг шашны үзэл баримтлалын хүрээнд чөлөөт урлагийн хичээлийн төрлүүдэд диалектик ба гүн ухааныг нэгтгэсэнээрээ Английн сэтгэгч Скот Эриугена даван гарч чаджээ. Түүний үеэс эхлэн сургалт бясалгалын шинжээсээ салж, аажмаар судалгааны шинжийг агуулах болсон байна.
Гэсэн хэдий ч цаг хугацаа улиран өнгөрч хөгжиж, томорч буй хотууд, үүнийг даган хүчирхэгжиж буй төрт улсуудад боловсролтой хүн улам бүр шаардагдах болов. Нийгмийн бүхий л салбарт шүүгч, багш, түшмэл, эмч хэрэгтэй болж байв. Иймээс боловсролд нийгмийн дээд давхаргынхан ихээр татагдаж, тэдний өсөн нэмэгдэж буй боловсролын хэрэгцээг хангах өөр хөшүүрэг хэрэгтэй болох нь гарцаагүй болов. Ийнхүү их, дээд сургууль байгуулагдах нийгмийн зайлшгүй шаардлага гарч ирэв.

2.4. Их, дээд сургуулиуд байгуулагдсан
нь
XIII зуунаас эхлэн схоластик сургуулиудын тоо
өсөхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн тоо нэмэгдэв.
Сурагч, багш нар тодорхой чиглэлээр төрөлжсөн нэгдлүүдэд аажмаар хуваагдаж энэ
нэгдлийг их сургууль хэмээн нэрлэх болжээ. Universitas буюу их сургууль бол
дундад зууны үеийн цэвэр бүтээгдэхүүн юм. Хэрэв тухайн үеийн бага, дунд
сургуулиуд эртний грек-римийн үеийн сургуулиудыг ихэд хуулбарласан байдаг бол
их сургууль нь ингэж хуулбарлах суурь дэвсгэргүйгээр буй болжээ. Ийм эрх мэдэл,
тогтсон сургалтын хөтөлбөр, диплом, зэрэг цол бүхий суралцагч, сургагч нарын
мэргэжлийн холбоо эртний үед байхгүй байв. Ер нь “их сургууль” гэсэн нэр
томьёо анхандаа сургалтын төвийг илэрхийлэх бус харин өнөөгийн ойлголтоор бол
тодорхой категорийн хүмүүсийн сонирхолыг хамгаалагч ямар нэг “синдикат” маягтай
байгуулагдсан хамтарсан байгууллагыг тэмдэглэж байв. Анхны их сургуулиудад
бэлтгэл анги, бурхан судлал, анагаах ухаан, хууль эрх гэсэн 4 факультет ажиллаж
байв. Бэлтгэл факультетад чөлөөт 7 урлагийн хичээлийг гүнзгийрүүлэн заах бөгөөд
үүнийхээ дараа оюутнууд бурхан судлал, анагаах ухаан, хууль эрхийн чиглэлээр
дагнан суралцана.
Дундад зууны үеийн их сургуульд хичээл
орж байгаа нь
Энд ялангуяа Париж хот бусад их сургуулиуд
үлгэр жишээ авдаг сургалтын том төв болон хувирсан юм. Париж хотод “университас
магистрооум эт сколарум” хэмээн нэрлэгддэг магистр оюутнуудын нэгдсэн
корпорацууд голдуу төвлөрч байв. XII зуунд гэхэд л Нотр-Дам хэмээх кафедраль
сургууль өөрийн эгнээндээ Европийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудыг нэгтгэсэнээрээ
нэрд гарч Ромын пап ламын анхаарлыг хүртэл татах болов. Их сургуулиудын бие
даасан байдал эзэн хаан, их хамба, түүний тамгын газрын бүрэн ивээл дор
хэрэгжиж байв. Мөн Ромын папын зүгээс ч зохих анхаарал тавьж байсан байна.
Их сургуулиудын үйл ажиллагаа нийгэмд үндсэн хоёр хүчин зүйлээр нөлөөлжээ. Нэгдүгээрт, энэ нь үнэнд хүрэх жинхэнэ замыг олох зорилгыг сүм хийдээс хариуцуулсан эрдэмтэн, шашны зүтгэлтэн, жирийн иргэдийн шинэ давхарга төрөн гарах эх үндэс болсон байна. Энэ үзэгдэл, үйл явцын түүхэн ач холбогдол нь тэр үеийг хүртэл сүм, хийдийн албан ёсны үзэл суртал зөвхөн сүм, хийдийн давхаргынханд оногдож байсан явдал юм. Харин энэ үеэс магиструуд итгэл, үнэмшлийн асуудлыг албан ёсоор судлах болжээ. Ийнхүү нийгмийн амьдралд сүм хийд ба төрийн гэсэн захиргааны зэрэгцээ нийгмийн амьдралд улам бүр хүчтэй нөлөөлөх болсон эрдэмтдийн захиргаа гарч ирэв. Хоёрдугаарт, Нийгмийн бүхий л давхаргын оюутан, багш нар цугларсан Парижийн их сургууль байгуулагдсан явдал байв. Парижийн их сургуулийн захиргаа анхнаасаа л нийгмийн давхаргын ялгааг үл харгалзан үйл ажиллагаа явуулж байсан нь эцсийн дүндээ нэгэн шинэ давхарга бий болох үндэс болж өгсөн юм. Дараагийн үеүдэд их сургуулиуд язгууртны шинжийг улам бүр олсон боловч, үүсэн бий болж байх үедээ жинхэнэ утгаараа “ард түмнийх” байсан бөгөөд тариачид, гар урчуудын хүүхдүүд бага төлбөр, үнэгүй байр сууц зэрэг хөнгөлөлттэй нөхцөлийнх нь дагуу ихээр ирж суралцаж байв.
XY зууны эхэн үед Европийн оюутнууд 65 их сургуульд суралцаж байсан бол энэ зууны сүүл гэхэд 79 их сургуульд суралцах болов. Хамгийн анхны их сургуулиуд XI-XIY зууны үед байгуулагджээ. XI зуунд Европийн хамгийн ахмад их сургууль болох Болоний их сургууль хойд Италид байгуулагдав.

Парижийн (Сорбонны) их сургууль
Европод Италийн Болонье, Францын Париж
хотуудын их сургуулиуд XII зууны үед хамгийн сайн боловсрол олгож байсан анхны
их сургуулиуд юм. Харин XIII-XY зууны үе гэхэд Европийн бараг бүх улсууд их
сургуультай болсон байна. Эдгээр их сургуулиудыг пап болон хамба ламтнууд, эзэн
хаадууд, ван, гүнгүүд үндэслэн байгуулна. Англид гэхэд Оксфорд, Кембриджийн их
сургуулиуд байгуулагдав. Эх сурвалжид тэмдэглэсэнээр Кембриджийн их сургууль нь
зөвхөн нэг модон пинд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд түүнийг Францаас ирсэн 4
багш анх байгуулжээ. Италид дээр дурдсан Болоний их сургуулиас гадна эзэн хаан
II Фридрих Неаполитаний их сургуулийг байгуулсан байна. Испаний христ
шүтлэгтэнүүдийн дунд Саламанк дахь их сургууль их нэр хүндтэй байсан бол Ариун
Римийн эзэнт гүрний бүрэлдэхүүний Чехэд 1348 онд Прагийн их сургууль, 1365 онд
Австрид Венийн их сургуулиуд байгуулагдав. Мөн Германд Гейдельберг, Кёльн,
Эрфурт хотуудад их сургууль байгуулагджээ. 1364 онд Краков хотноо Польшийн
анхны их сургууль байгуулагдав.
Германы Гейдельбергийн их сургууль анх
ийм байранд байрлаж байв
Их сургуулиуд нь өөрийн үүсгэн байгуулагчдаасаа их хэмжээний туслалцаа авч түүнийгээ ч зөв чиглэлд зарцуулж байв. Өөрийн бие даасан байдлаа ашиглан оршин байгаа хотынхоо захиргаанд үл захирагдах явдал их гарах ба тэдний хооронд ямар нэг маргаан гарахад магистр, школярууд өөрийн их сургуулиа өөр хотод шилжүүлэх нь элбэг байв. Харин хэсэг хугацааны дараа хуучин байрлаж байсан хотын удирдлага буцаж ирэхийг хүсэх нь олонтоо. Учир нь өөртөө их сургуультай байх нь тухайн хотын нэр хүндийн хэрэг байв.
Алкуин, Фома Аквинский, Абеляр зэрэг нэрт багш нарын лекцэнд Европийн өнцөг булан бүрээс школярууд ирж суралцдаг. Зарим үед Парижид 30 мянга хүртэл оюутан нэг дор цугларч байв. Оюутнууд буюу школяруудын бүхий л амьдрал нэг гарал үүсэлтэй оюутнуудын нутгархаг үзлээр тодорхойлогдоно. Азтай нэг нь өнөөгийн оюутны дотуур байр маягийн коллегт амьдардаг. Цаг өнгөрөх тусам ийм оюутны байрнуудад лекц, хичээл орох болж Францын хааны шашны зөвлөх Робер де Сорбоны байгуулсан ийм оюутны байр түүний нэрээр нэрлэгдэн цаашид улам томорч сүүлдээ Парижийн их сургуулийг бүхэлд нь Сорбонны их сургууль хэмээн нэрлэх болсон байна. Эндээс колледж гэсэн нэр анх үүссэн юм. Удалгүй Англи ба Францын коллегууд нь сургалтын шинэ байгууллага болох колледж (Англид), коллеж (Францад) хэмээн нэрлэгдэх болжээ.
Чөлөөт 7 урлагийн факультетад 6 жил суралцдаг бол бусад факультетад 8-аас доошгүй жил суралцана. Факультетад хэдэн жил суралцсанаар эрдмийн анхны зэрэг болох бакалаврын шалгалт өгнө. Энэ нь үйлдвэрийн цехээр жишээлбэл мастерийн туслах боллоо гэсэн үг. Тэрээр цаашид үргэлжлүүлэн суралцах боловч зарим талаар хичээл заах эрх авдаг. Бэлтгэл факультетаа бүрэн дуусгасан бакалавр илүү нарийн төвөгтэй хүнд шалгалт болох чөлөөт урлагийн магистрын шалгалт өгнө. Зөвхөн чөлөөт урлагийн магистр авсан оюутан л бурхан судлал (зөвхөн Парижийн их сургуульд), хууль - эрх зүй, анагаах ухааны факультетад суралцах эрхтэй. Эдгээр факультетад элсэн орсоноор эхлээд мөн л бакалавр болох ба боловсролоо амжилттай эзэмшиж дууссаны дараа хамгийн дээд цол болох доктор цолыг авдаг. Шашны шинжлэх ухааны доктор, эрх зүйн доктор, анагаах ухааны доктор цолтой хүмүүс дундад зууны Европод хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд орж байжээ.
Оюутнууд өөрийн сурч буй их сургуулиа ихэд хүндэтгэх ба “сайхан ээж” буюу латинаар “альма матер” хэмээн нэрлэдэг байв. Сайн багшийн лекцэнд суухын тулд школярууд нэг хотоос нөгөө хот уруу нүүдэллэн амьдарна. Ингэж нүүдэллэн суралцдаг оюутнуудыг тэнүүлчид буюу латинаар вагантууд хэмээн нэрлэдэг байв. Эднээс цөөхөн нь докторын зэрэгт хүрч чадсан ба харин ийм тэнүүлч вагантуудын дундаас сайн яруу найрагчид олноороо төрөн гарсан байдаг. Өнөөдрийг хүртэл дэлхийн олон орны их сургуулиудын сүлд дуу Сорбонны их сургуулийн вагант оюутнуудын дундад зууны үед зохиосон “Алив хөгжилдөцгөөе” буюу “Гаудеамус игитур!” гэсэн дуу байдаг.