мультимедиа хэрэглэгдэхүүн

мультимедиа хэрэглэгдэхүүн

2015-10-26


Анги  хамт олныг судалж тодорхойлох нь
           
   Багш удирдсан ангийнхаа хөгжил, төлөвшлийн түвшинг ажиглалт, социометр, референтометр гэх мэт олон судалгааны аргуудыг ашиглан судалж тодорхойлон ололтыг бататгаж, дутагдлыг засаж залруулж байвал анги хамт олны зохион байгуулалт, нэгдэл нягтрал, сурах үйл ажиллагаанд хандах хандлага, дэг журам ажил хэрэгч уур амьсгал, бие дааж суралцах  чадвар сайжрах болно.
Багшийн сурган хүмүүжүүлэх 
ур чадвар
           


Багш хүн өөрийн ажил хөдөлмөр, үйл ажиллагааныхаа явцад сурган хүмүүжүүлэх ур чадвар, авьяасыг олж авдаг. 


Сурган хүмүүжүүлэх ур чадвар гэдэг нь багшийн хувийн шинж чанар ба мэдлэг, чадвар, дадлын нийлбэрийг хэлнэ.

2015-10-20

Социометрийн судалгааны арга зүй (презентаци)

Сургуулийн ахлах ангийн хүүхдийн сэтгэц физиологийн онцлог (презентаци)

Сургуулийн дунд ангийн хүүхдийн сэтгэц физиологийн онцлог (презентаци)

Сургуулийн бага ангийн хүүхдийн сэтгэц физиологийн онцлог (презентаци)

Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэц физиологийн онцлог (презентаци)

Хүний насны үечлэл (презентаци)

2015-10-19

Нийгэмших үйл явц

Бие хүний нийгэмших үйл явц


Нийгэмшил гэдэг нь бодгалийн нийгмийн харилцааны үр дүн ба үйл явц юм.


Нийгэмших үйл явц нь бодгаль нийгмийн туршлагыг эзэмшин түүнийгээ өөрийн үйл ажиллагаанд тусгахад яригддаг. Нийгэмших үйл явцын үр дүнд бодгаль бие хүн  болон төлөвшин амьдралын чухал шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг олж аван, хүмүүстэй харилцах, харилцан үйл ажиллагаанд орох арга барилыг эзэмшдэг.

Сурган хүмүүжүүлэх зүй

Сурган хүмүүжүүлэх ухааны судлах зүйл

 

Дундад зуун

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009


Хоёр. Дундад зуун



Эртний Энэтхэг

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009


5. Эртний Энэтхэг

Эртний Хятад

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009


4. Эртний Хятад



Эртний Египет

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009



3. Эртний Египет


Одоогоос 5000 орчим жилийн тэртээд өнөөгийн Египетийн нутаг дэвсгэр дээр манай гаригийн хамгийн ууган соёл иргэншлийн нэг үүсэн бий болжээ. Энэхүү түүхэн баримт бий болохоос өмнө бие даасан улс төрийн жижиг байгууламжуудын ноёрхолоо тогтоох зорилготой бидэнд үл мэдэгдэх тэмцэл олон зуун жил үргэлжилсэн үргэлжилсэн байна. Энэ тэмцэл ойролцоогоор МЭӨ IY-III зуунд төгсгөл болж, 40 орчим жижиг улсууд нэгдэн Дээд Египетийн хаант улс, Доод Египетийн хаант улс гэсэн хоёр том төрт улс байгуулагджээ. Эцсийн дүндээ Дээд Египет нь Доод Египетээ өөртөө нэгтгэн нийт Египет даяараа нэг хаан буюу фараоны захиргаанд оржээ. Нэгдсэн Египетийн түүх нь 3000 орчим жилийг хамарсан маш урт хугацааг эзэлдэг. Шинжлэх ухаанд тогтсон үечлэл ёсоор Египетийн түүхийг Эртний хаант үе, анхны шилжилт, Дундад хаант үе, хоёрдахь шилжилт, Шинэ хаант үе, сүүл үе хэмээн ангилдаг. МЭӨ 332 онд Египет Македоны Александрийн захиргаанд орж, МЭӨ 30 онд Ромын эзэнт гүрний нэг муж болсон байна. Ингэснээр үе залгамжилсан шинж Египетийн түүхийн үечлэлд төдийгүй мөн түүний соёлын түүхэд үргэлжилсэн байна. 


2015-10-15

Эртний Рим

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009


2. Эртний Рим

2.1. Эртний Рим дэхь сургалт, хүмүүжлийн тогтолцоо



Римийн төрт ёс тогтнож байсан эхний 2 зуунд боловсролын ямар тогтолцоо оршиж байсан талаар мэдээ түүхэнд үлдээгүй байна. Сургууль, сургалтын тухай анхны мэдээ МЭӨ 449 оны үед хамаарах бөгөөд залуу Вергиний өдөр бүр асрагчаа дагуулан сургуульд явж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Камилла хааны үед Италийн жижиг хотуудад баян иргэдийн хүүхдүүд суралцдаг сургууль ажиллаж байсан байна. 

Эртний Грек

Нина.Ц. Дэлхийн боловсролын түүх 
/Нэн эртнээс өнөөг хүртэл/.-УБ.,2009



1. Эртний Грек


1.1. Афины хүмүүжил



Эртний Грект бүр анхнаасаа хүүхдийн хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж байв. Афин дахь хүмүүжлийн гол зорилго оюун ухаан, гоо зүй, бие бялдрын хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлтэй хослуулсан Афины чөлөөт нийгмийн хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байжээ. Бүр МЭӨ Y зуун гэхэд Афины чөлөөт иргэдийн дунд бичиг үсэг мэддэггүй хүн алга байв. Энэ үед гэрийн сургалт сургууль уруу шилжиж, Хөвгүүд өөрийн “багшийн” (итгэлтэй боолуудын) хяналтан дор грамматист, кифарист, палестр сургуульд явах болов.

2015-10-13

Сурган хүмүүжүүлэх ухааны түүх

Сурган хүмүүжүүлэх ухааны түүхэн 
тойм
           

Хүн төрөлхтөнд хойч үеэ амьдрал, хөдөлмөрт бэлтгэж, өнгөрсөн үеэс хуримтлагдаж ирсэн үйлдвэрлэлийн арга, хөдөлмөрийн туршлага, оюун санааны баялгийг үеэс үед уламжлуулж, дамжуулахын зэрэгцээ тэдгээрийг арвижуулах, боловсруулах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирдэг. СХУ нь эртний грекийн παιδαγωγική — хүмүүжүүлэх урлаг, буюу παῖς — хүүхэд и ἄγω — өсгөх — хүнийг сургах ба хүмүүжүүлэх ухаан гэсэн үг юм. Орчин үед энэ нь улам өргөн хүрээнд, тухайлбал зөвхөн хүүхдийг бус бас насанд хүрсэн хүмүүсийг сургах хүмүүжүүлэх утгатай болсон. Нийгмийн хөгжлийн янз бүрийн шатанд сурган хүмүүжүүлэх асуудал ялгаатай байсан.